Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/27-НД НИЙТЛЭГДСЭН

Я.Мөнх-Эрдэнэ: Орон нутгийн иргэд өргөн нэвтрүүлгийн сувгуудыг үнэгүй үзнэ

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 9 сарын 27
Сурталчилгаа

Мэдээлэл харилцаа холбооны салбарын техник, технологи хөгжихийн хэрээр хот, хөдөөгийн ялгаа арилж байна. Малаа хариулаад явж буй эгэл малчин биднээс ч илүү мэдээлэлтэй байхад гайхах юмгүй. Тэд дэлхийн сонин хачин, улс орны үйл явдал, мэдээ, мэдээллийг цаг алдалгүй үзэж сонирхоно. Тэгэхдээ бүр Өргөн нэвтрүүлгийн сувгуудыг үнэгүй үзчихнэ. Энэ боломжийг мэдээлэл, харилцаа, холбооны салбарт тэргүүлэгч “Монголсат Нэтворкс” ХХК хэрэглэгчиддээ олгож буй юм. Энэ талаар бид тус компанийн Гүйцэтгэх Захирал Я.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа. 

 

-“Монголсат Нэтворкс” ХХК компани хоёр жилийн өмнө дэлхийн сансрын хиймэл дагуулын бизнест тэргүүлэгч ABS компанитай хамтарч, хиймэл дагуул ашиглах нээлт хийж байсан. Үүнээс хойш танай компанид ямар ахиц, дэвшил гарсан бэ?

-2017 онд “Монголсат нэтворкс” компани дэлхийд эхний аравт ордог хиймэл дагуулын оператор “АВS” компанитай хамтарч Монголсат-1 хиймэл дагуулыг ашиглаж эхэлсэн. Ингэснээр телевиз, радиогийн 80 гаруй сувгийг улс орон даяар дамжуулах үйлчилгээг нэвтрүүлж эхэлсэн. Үүнээс хойш манай компани нийт 35 мянган хэрэглэгчтэй болжээ. 2018 оноос хамтрагч компанид маань менежментийн өөрчлөлт орсноор манай компаний үйл ажиллагаа Монголын талд бүрэн шилжсэн юм. Ийнхүү бид дэлхийн хиймэл дагуулын их дөрвөлийн нэг гэж нэрлэгддэг Телесат компанитай хамтарч, 2018 оны 4-р улиралд шинээр хөөргөсөн хиймэл дагуул руу үйлчилгээгээ шилжүүлсэн юм. Энэ нь 138 градусын байршилтай “Т18 VANTAGE” гэдэг нэртэй хиймэл дагуул. Уг хиймэл дагуул Монголын нутаг дэвсгэрийг бүхэлд нь өндөр чадлаар хамарч байгаа. Өөрөөр хэлбэл Монгол орны дөрвөн зүг, найман зовхист сүлжээгээ нэгэн зэрэг, жигд, чанарын өндөр түвшинд цацаж байгаа гэсэн үг. Ийм хүчин чадлаар Монголын газар нутгийг бүрэн хамарсан өөр ямар ч хиймэл дагуул байхгүй. 2019 он бидний хувьд маш завгүй, өөрчлөлт, шинэчлэлт, ахиц дэвшил авч ирсэн жил байлаа. Энэ онд манай компани одоо дамжуулж буй 80 сувгаа 130 болгон өргөтгөх ажлыг амжилттай хэрэгжүүлэв. Ингэхдээ хэрэглэгчийн болон системийн нууцлалыг дэлхийн том компаний систем рүү амжилттай шилжүүллээ. Энэ мэт цаашид хийхээр бодож төлөвлөж байгаа шинэ ажлууд ар араасаа ундарсаар намрын налгар өдрүүдтэй золгож байна даа.

 

-Монголд хиймэл дагуул ашиглаж олон сувгийн үйлчилгээ үзүүлдэг хэчнээн компани байдаг вэ? Танайх тэднээс юугаар ялгардаг вэ?

-Одоогоор Монголд хоёр компани энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Мэдээж олон сувгийн зах зээлд бид өөрсдийн гэсэн орон зай, онцлог давуу талтай. Манай компаний хувьд 2017 оноос өнөөдрийг хүртэл хэрэглэгчиддээ 80 сувгийг сарын суурь хураамжгүй үзэх боломжийг санал болгосоор ирсэн. Гэхдээ манайхаас тоног, төхөөрөмж худалдан авч, хэрэглэгч болсон тохиолдолд шүү дээ. 2018 онд Монгол Улсын Засгийн газраас “Тоон телевизийн дамжуулах сүлжээнд өргөн нэвтрүүлгийн телевиз, радиогийн сувгуудыг нийлүүлэх” тухай тендер зарласан. Уг тендерт ижил төрлийн үйлчилгээ үзүүлдэг “Ддэш ТВ” ХХК-тай өрсөлдөж, манай компани шалгарлаа. Ийнхүү манайх 2019 оны 10-р сараас эхэлж өргөн нэвтрүүлгийн телевизийн 20, радиогийн гурван сувгийг “Радио Телевизийн Үндэсний Сүлжээ УТҮГ”-ийн 371 цэгт хүргэж дамжуулахаар боллоо. Гэрээнд тусгасны дагуу бид аравдугаар сарын 1-нээс сувгийн нийлүүлэлтээ хийж эхэлнэ. Мөн тус тендерийн хүрээнд манай хэрэглэгчид өргөн нэвтрүүлгийн телевиз, радиогийн 20 сувгийг 10 жил үнэ төлбөргүй үзэхээр болж байгаа юм. Манай компаний ашиглаж буй хиймэл дагуул зөвхөн Монгол Улсад зориулагдсан, өндөр хүчин чадлаар цацдаг учир цаг агаарын нөлөөнд өртөх нь бага. Тиймээс ямар ч нөхцөлд найдвартай, тасралтгүй үйлчилгээг хэрэглэгчиддээ хүргэдэг гэдгээр манай компани ялгарах болов уу.

-Монголчууд Үндэсний телевиз, Оросын ОРТ-оос өөр үзэх суваггүй байсан цаг саяхан. Гэтэл одоо гэртээ удирдлагаа бариад, дэлхийн олон улстай “холбогдож” байна. Технологийн энэ эринд танайх хэрэглэгчдэд ямар шинэ үйлчилгээ санал болгож байна вэ?

-Дэлхий ертөнц улам бүр хавтгай болж байна. Мэдээлэл, харилцаа холбооны технологи хөгжихийн хэрээр ТВ технологи, үйлчилгээ мөн шинэчлэгдэж байна. Өнөөгийн дижитал эрин үед хүн бүр өндөр хурдны интернэт ашиглах боломжтой байна. Үүнийг дагаад олон сувгийн телевизийн үйлчилгээг үзэгчид тогтсон хөтөлбөр, байршил, төхөөрөмж-д баригдахгүйгээр чөлөөтэй хүлээн авч үзэхийг илүүд үзэж байна. Энэ шаардлагын дагуу “Монголсат Нэтворкс” компани энэ жилээс интернэтэд суурилсан телевиз буюу МоТВ гэх телевиз, радио, видео сангийн үйлчилгээг шинээр нэвтрүүлж эхэллээ.

-Интернэтэд суурилсан МоТВ гэдгээ илүү дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу? ОТТ технологи гэж юу вэ?

-Энэ бол ОТТ (over the top) буюу энгийнээр хэлбэл нийтийн Интернэтийн (public IP network) сүлжээгээр дуу, дүрс дамжуулах үйлчилгээ. Тодруулбал, бүх төрлийн контент, фм радио, видео бичлэг гээд дуу, дүрсний бүх үйлчилгээг интернэтээр дамжуулан үзүүлэхийг хэлж байгаа юм. Монголчууд үүнийг аль хэдийн хэрэглээд үзчихсэн. Жишээлбэл: Hulu, Netflix, HBO гэх мэт үйлчилгээ байдаг. Гол нь бид үүнийг технологийн хувьд хамрах хүрээг нь нэмэгдүүлж, чанарын өндөр түвшинд шинээр гаргаж ирж байгаа юм. Нэгдүгээрт, ОТТ үйлчилгээ бол сүүлийн жилүүдэд дэлхий нийтийн хэрэглэгчийн хүсэл, шаардлагад нийцсэн технологи болсон. Ойрын жилүүдэд ихэнх айл энэ үйлчилгээгээр дамжуулан төлбөртэй, төлбөргүй бүхий л төрлийн үйлчилгээг /контентууд/ авдаг болно. Хоёрдугаарт, нийт хэрэглэгчид аливаа нэг төрлийн төхөөрөмжид хамааралтай байж, хязгаарлагдахаа больсон байна. Энгийн үгээр бол интернэтийн сүлжээнд холбогдсон газарт дурын төхөөрөмж (телевиз, iOS/Android tablet (таблет), ухаалаг гар утас гэх мэт) ашиглан МоТВ үйлчилгээг авах боломжтой гэсэн үг. Энэ бүхэнд ОТТ технологийг ашиглаж, бүх төрлийн контент хүлээж авах боломжтой.

Нөгөө талдаа интернэтийн хурд, чанар тасралтгүй өсөн нэмэгдэж буйтай холбоотой дэд бүтцийн хамрах хүрээ төдий хэмжээгээр тэлж байна. Тиймээс хэрэглэгчийн энэхүү чиг хандлагад нийцсэн үйлчилгээ бол яах аргагүй МоТВ. Өөрөөр хэлбэл, МоТВ хэрэглэгчийн гэр, ажил бүр халаасанд хүртэл хаа сайгүй цуг явна гэсэн үг. Дээр нь бид дэлхийн шилдэг тоног төхөөрөмж үйлдвэрлэгчидтэй хамтарч ажиллаж байна. Тэдний технологийг авч ашигласнаар дэлхийн хэмжээний шилдэг контентуудыг телевизийн сувгийн маш сайн нууцлалтайгаар үзэгчдэд хүргэж байна. Ямар нэгэн байдлаар хуулбарлах боломжгүй, албан ёсны эрхтэйгээр үзүүлэх юм. Ингэснээр бид оюуны өмчийг олон улсын стандартуудын дагуу хамгаалж чадна. 

 

-Танайхаас санал болгож буй эдгээр үйлчилгээг иргэд яаж авах вэ? Хамрах хүрээний хувьд ямар байх вэ?

-“Монголсат Нэтворкс” ХХК нь Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг. Манай компани хиймэл дагуул болон интернэтэд суурилсан хоёр чиглэлээр телевизийн олон суваг дамжуулах үйлчилгээ хүргэж байна. Хэрэглэгч өөрийн боломжид тулгуурлан сонголт хийх боломжтой. Хэрэв хиймэл дагуулд суурилсан үйлчилгээг авах сонирхолтой бол Манай компанийн хэрэглэгчийн тоног төхөөрөмжийг худалдан авна. Харин интернетэд суурилсан үйлчилгээг авахыг хүсвэл ердөө интернэтэд холбогдсон байхад л хангалттай. Ингэснээр олон сувгийн телевизийн үйлчилгээг малчны хотноос эхлээд дэлхийн өнцөг булан бүрт суугаа монголчууд чанарын өндөр түвшинд хүлээн авна. Товчхондоо, интернэт ашиглах боломжтой дэлхийн хаанаас ч манай үйлчилгээг авах боломжтой юм. МоТВ үйлчилгээг ашигласнаар хэрэглэгчид телевизийн 100 гаруй өндөр нягтрал (HD формат) бүхий суваг үзэх боломжтой. Үүнд: дотоодын 70, гадаадын 30 орчим суваг байгаа. Одоогоор туршилт явагдаж байгаа учир энэхүү хугацаанд манай хэрэглэгч болсноор уг үйлчилгээг үнэ төлбөргүй ашиглах боломжтой. Үүнээс гадна долоо хоногоор (168 цаг) НӨХӨЖ, УХРААЖ үзэх боломжтой гэдгийг хэлэх нь зүйтэй байх.

-Манайх хүүхэлдэйн сувгаас өөр үзэх юмгүй боллоо гэж эцэг эхчүүд ярьдаг. Гэтэл танай үйлчилгээ энэ асуудлыг шийджээ. Нэг хэрэглэгчийн бүртгэлээр дөрвөн суваг үзэж болно гэв үү?

-Яг тийм. Жишээлбэл, гэр бүлийн дөрвөн гишүүн байлаа гэхэд хүүхэлдэйн кино, олон ангит кино, мэдээ гэх мэт айл өрхийн гишүүн бүр өөрийн сувгаа сонгох хүсэлтэй байдаг. Энэ асуудлыг мэдээж үйлчилгээ эрхлэгчийн зүгээс шийдвэрлэх шийдэл хэрэгтэй болж байгаа юм. Өнөөдөр хүн бүхэн ухаалаг гар утас, таблеттэй болчихсон. Эдгээр ухаалаг төхөөрөмжийг ашиглаад нэг бүртгэлтэй хэрэглэгчээр дамжуулан дөрвөн өөр суваг нэгэн зэрэг үзэж болно. Энэ бол бидний хэрэглэгчиддээ санал болгож буй технологийн дэвшил.

-Хиймэл дагуулын тоон төхөөрөмжийг хөдөө орон нутгийн хэрэглэгчид хаанаас худалдаж авах вэ?

-Хиймэл дагуулын тоон төхөөрөмжийг бүх аймгийн төв болон томоохон суурин газрын нийт 97 цэгт гэрээт салбар нэгжүүдээр дамжуулан худалдаалдаг. Дашрамд хэлэхэд, манай компаний зүгээс бүх гэрээт борлуулагчиддаа байнга талархаж явдгаа хэлмээр байна. Тэд бол мэдээлэл, харилцаа холбооны салбарт шинэ техник, технологи, үйлчилгээг нэвтрүүлэхэд мөр зэрэгцэн ажиллаж буй хамтрагчаас илүү үнэтэй хөрөнгө оруулагчид юм.

 

-Удахгүй жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг IT-ийн салбарын ICT экспо болно. Танайх энэ жил ямар байдлаар оролцох вэ?

-2019 оны ICT Expo есдүгээр сарын 27-ноос 29-ний өдрүүдэд “Мишээл экспо” төвд зохион байгуулагдана. Тус экспод манай компани олон сувгийн телевизийн үйлчилгээний талаар мэдээ, мэдээлэл иргэдэд хүргэхээс гадна МоТВ-ийн танилцуулга хийнэ. Энэ үеэр манай компани сонирхолтой хөтөлбөр бэлдсэн байгаа. Мөн азтанууд тодруулж, гар утас бэлэглэх болно. Тиймээс та бүхэнд “ICT Expo”-гийн арга хэмжээг идэвхтэй үзэж сонирхоорой гэж хэлэхийг хүсч байна.

-Ер нь “Монголсат Нэтворкс” ХХК хэдийнээс үйл ажиллагаа явуулж эхэлсэн бэ, цаашдын зорилго төлөвлөгөөнийхөө талаар ярихгүй юу?

-Манай компани 1999 оноос анх худалдаа, үйлчилгээ, харилцаа холбооны салбарын үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Харин 2017 оноос “Монголсат Нэтворкс” ХХК болон өргөжиж, телевиз, радиогийн олон сувгийн дамжуулах үйлчилгээ хүргэх болсон юм. Манай компанид маркетинг, үйлчилгээ, чанар, инженер, техникийн ажилтан нийлсэн 50 гаруй хүн ажилладаг. Бидний цаашдын зорилго мэдээлэл, харилцаа холбооны салбартаа удаан хугацаанд тогтвортой үйл ажиллагаатай хамт олон болон өргөжих юм. Бидэнд контент дамжуулах, түгээх, хүргэх платформ байна. Тиймээс үүрэн телефоны компаниудтай хамтарч ажиллах хүсэл сонирхолтой. Мөн үйлчилгээний хүрээгээ илүү тэлэх бодлого барьж байна. Ирэх жил гэхэд 150 мянган өрх айлд үйлчилгээ хүргэх зорилт тавьсан. Мөн бид дэлхийн шилдэг контент нийлүүлдэг компаниудтай хамтарч ажиллаж эхлээд байна. Тун удахгүй манай видео санд дэлхийн шилдэг контентууд нэмэгдэж орно. Монгол Улсын ирээдүй бол боловсролтой, мэдлэгтэй иргэд. Тиймээс бид хүүхэд, залуусын боловсрол руу чиглэсэн контентууд түлхүү хүргэх тал дээр анхаарч ажиллах болно.

Ярилцсан: Ц.Заяа


Website :   www.mongolsat.mn

Утас: 7100-55559320-5555


 

Монголсат Нэтворкс ХХК-ын сошиалд нэгдээрэй.