Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/27-НД НИЙТЛЭГДСЭН

Италийн “LIU JO” брэнд Монголд салбар дэлгүүрээ нээлээ

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 9 сарын 27
Сурталчилгаа

Италийн болон дэлхийн зах зээл дээрх хамгийн эрч хүчтэй, амжилтад хүрсэн брэндүүдийн нэг "Liu Jo" Монгол дахь салбарын нээлт 2019 оны 9 сарын 25-ны өдөр Шангри-Ла Молл-ын 1-р давхарт боллоо.  

1990-ээд оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн эмэгтэйлэг, сэтгэл татам байдлын илэрхийлэл болсон Liu Jo брэнд нь өнөө цагт Европ, Африк, Азийн 48 улсад 490 гаруй моно брэндийн борлуулалтын цэгүүд, дэлхийн хэмжээнд 5480 мулти-брэндийн борлуулалтын цэгүүдээр үйл ажиллагаагаа явуулдаг.

Ямар ч эмэгтэй хүний төгс хувцаслалтад тохирох Liu Jo брэндийн загварууд нь шинийг туршиж үзэх дуртай, өөртөө итгэлтэй эмэгтэйчүүддээ урам өгч тэдний амьдралыг улам гэгээлэг болгоход зориулагдан бүтээгддэг.

Тус брэндийн удаан хугацаанд оршин тогтнож буйн нууц нь хэрэглэгчдийн хүсэл сонирхол, уран зөгнөл болон бодит хэрэглээнд тулгуурлан загвар, үйлдвэрлэлээ удирдан явуулдагт оршдог юм.

Хамгийн гайхалтай мөчүүдэд таныг дур булаам харагдуулах жинсэн өмд, онцгой тохиолдлуудад зориулсан албан ёсны хээнцэр хувцас, гоёмсог пальто, гоёлын тансаг даашинз зэргээс бүрдэх Liu Jo Gold Label, Black Label, White Label, Blue Denim, Liu Jo Sport, Liu Jo Luxury коллекцууд танд хүрэх гэж байгааг дуулгаж байгаадаа баяртай байна. Liu Jo брэндийн загварууд цаг агаарын бүх нөхцөлд тохиромжтой ба дэлхийн өнцөг булан бүрт хэрэглэгчдийн талархлыг хүлээсээр ирсэн.

Дур булаам, ихэмсэг  бүсгүйчүүдэд зориулсан загваруудыг та Шангри-Ла Молл дахь LIU JO дэлгүүр болон shoppy.mn-ээс худалдан авах боломжтой юм.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.