Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/26-НД НИЙТЛЭГДСЭН

Хоёр килограмм орчим мансууруулах төрлийн ургамал тээвэрлэж явсныг илрүүлжээ

Т.Саран, iKon.mn
2019 оны 9 сарын 26
iKon.MN

2019 оны 9 дүгээр 25-ны 21:30 цагийн үед Чингэлтэй дүүргийн Гүнтийн даваанд байрлах хяналтын цэгээр улсын дугаартай Honda Insite маркийн авто машинаар иргэн М.Э, С.У нар хоёр килограмм орчим мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх төрлийн ургамал тээвэрлэн оруулах гэж байсныг илрүүлжээ.

 

Уг үйлдлийг эрүүгийн хуулийн дагуу Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.

Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлд зааснаар 1-8 жилийн хорих ял ногдуулдаг тул эцэг эхчүүд хүүхдэдээ байнгын хяналт тавихыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас анхаарууллаа.