Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/26-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын хэсэг бизнесмэн залуус Илон Маскыг ирүүлэхийн тулд дуу дуулж, видео бүтээжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 9 сарын 26
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын Краснодарт болох “Act small” бизнесийн чуулганыг зохион байгуулагч залуус арга хэмжээндээ Америкийн тэрбумтан Илон Маскыг урьж оролцуулах зорилт тавьжээ.

Тэд Калифорни мужийн Хауторн хот дахь SpaceX компанийн байрны гадна самбарт урилга байрлуулснаас гадна хөгжилтэй дууны видеог бүтээж, твиттер сүлжээгээр дамжуулж хүргэсэн байна.

“Оросын бизнесмэнүүдийн найрал дуу” нэртэй уг бүтээл Илон Маскын анхаарлыг татаж, Краснодарт ирүүлэх зорилготой.

Гэтэл Маск энэхүү бүтээлийг нь олж үзээд твиттер хуудсандаа хариулсан байна. Тэрээр кирилл үсэг ашиглан орос хэлээр “Язык хорошо подвешен” гэж хариу бичсэн нь дууны видеог үзээд уярч, сэтгэл нь хөдөлсөн гэсэн утгатай байв.

Нааштай хариу бичсэн хэдий ч Америк бизнесмэн аравдугаар сарын 18-19-ний өдрүүдэд болох чуулганд оролцох эсэх нь тодорхойгүй байна.

Эх сурвалж: Russia Today