Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/26-НД НИЙТЛЭГДСЭН

ТӨСӨВ 2020: Багш нарын цалин ингэж нэмэгдэх нь

Б.Билгүүн, iKon.mn
2019 оны 9 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ирэх оны төсвийн төслийг өнөөдөр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан.

Уг төсөлд 2020 онд төрийн албан хаагчийн цалин хөлсийг инфляцтай уялдуулан 8 хувиар нэмэгдүүлэх бөгөөд үүнд 159.8 тэрбум төгрөг зарцуулахаар тусгажээ.

Мөн Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын 57.2.4-т заасны дагуу төрийн үйлчилгээ (ТҮ)-ний албан хаагчдад төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг 2020 оноос шинээр олгож эхлэхтэй холбоотойгоор 142.7 тэрбум төгрөг зарцуулахаар төсөлд багтаасан байна. 

 
Эх сурвалж: Сангийн яам

Зурагт үзүүлсэнчлэн сарын 787.7 мянган төгрөгийн үндсэн цалинтай багшийн цалин ирэх онд 850.7 мянган төгрөг болж өсөх нь. 

 
Эх сурвалж: Сангийн яам

Тэтгэвэр тэтгэмжийг мөн ийнхүү нэмэхээр төсвийн төсөлд тусгажээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/517430825737917/