Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/26-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Тогтохсүрэн: Бүлэг ирэх Даваа гарагт хуралдаж Ерөнхийлөгчийн хориг, Үндсэн хуулийн асуудлыг хэлэлцэнэ

А.Ням-Өлзий, iKon.mn
2019 оны 9 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдлаа. 

Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс тодруулсан юм.

-Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл өгөхгүй юу? 

-Бүлгээр гурван асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн. Ерөнхийлөгчийн хориг, Үндсэн хуулийн өөрчлөлтийг цаашид яаж явуулах вэ гэдэг асуудал, АН-аас гурван асуудлаар зөвшилцөх санал ирүүлснийг ярилцъя гэсэн юм. 

Бүлгийн гишүүд нэг дэх асуудлыг ирэх Даваа гарагт бүлгийн хурлаар хэлэлцье гэж шийдлээ. Мөн АН-тай уулзаж зөвшилцөх асуудалд анхааръя гээд бүлгээс ажлын хэсэг гаргаж байгаа.

Энэ ажлын хэсэг АН-тай ард нийтийн санал асуулга явуулах, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудал болон ээлжит бус сонгууль явуулахтай холбоотой гурван асуудлаар санал солилцож зөвшилцөнө.