Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/26-НД НИЙТЛЭГДСЭН

Электрон тамхи хэрэглэсний улмаас нас барсан АНУ дахь иргэдийн тоо ес болов

О.Даваажаргал, iKon.mn
2019 оны 9 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: WSJ

Канзас мужийн нэгэн иргэн электрон тамхи хэрэглэснийхээ дараа нас барсан нь тус мужид хоёр, АНУ-ын хувьд ес дэх тохиолдол болов.

Тэрээр Канзас мужид амьдардаг, 50 гаруй настай эрэгтэй хүн байсан бөгөөд Амбан захирагч Лаура Кэллигийн мэдэгдсэнээр мужид нь гарсан электрон тамхитай холбоотой нас барсан хоёр дахь хэрэг аж. 

Нас барсан эрэгтэйн эрүүл мэндийн байдал хүнд байсан гэснээс өөр мэдээлэл одоогоор алга. Электрон тамхины чухам юу нь ийнхүү үхэлд хүргэж буйг тогтоохоор тус муж бусад мужийн  нийгмийн эрүүл мэндийн албаныхантай хамтран ажиллаж байгаа аж. 

Одоогоор АНУ-д электрон тамхитай холбоотой нас баралт Калифорн, Канзас мужид тус бүр хоёр, Иллинойс, Индиана, Миннесота, Миссури, Орегон мужид тус тус нэг тохиолдол гараад байна. Эдгээр хэргээс гадна тус улс дахь Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвүүдийн мэдээлснээр есдүгээр сарын 17-ны байдлаар электрон тамхитай холбоотой уушгины өвчлөл 570 бүртгэгдээд байна. 

Нас барсан тохиолдлуудын тухайд 17-67 насны хүмүүс байсан бөгөөд мужуудын мэдээлж буйгаар бүгд эмнэлэгт хүргэгдэж, тусламж авчээ. Тэд электрон тамхины төрлүүдийг хольж ашигладаг байж. Тухайлбал, зарим нь зөвхөн никотинтойг, зарим нь тетергидроканнабинол (THC-марихуан ургамалд агуулагддаг гол идэвхтэй бодис), канннабинойдтой бүтээгдэхүүн, эсвэл дээрх хоёроос гадна каннабидиол(CBD)-ийг хольж ашигласан гэж мэдэгдсэн аж. 

Канзас мужийн Эрүүл мэнд, байгаль орчны газрын нарийн бичгийн дарга, доктор Ли Норман Пүрэв гарагт болох АНУ-ын Эрчим хүч, худалдааны хяналтын хороо болон Мөрдөн байцаах дэд хорооны хурлаас өмнө электрон тамхины нөлөөний талаар мэдээлэл өгөх юм. "Электрон тамхи хяналтгүй. Тиймээс дотор нь чухам юу агуулагдаж байгааг нь бид мэдэхгүй гэсэн үг. Үүнээс бол өвчилж буй олон тохиолдол бүртгэгсээр байхад залуусын нэлээд хэсэг нь үүнийг ашиглаж байгаа нь миний хувьд ихээхэн анхаарал татаж байна” хэмээн тэрбээр хэлсэн. 

Хүмүүсийг өвчлөл болон үхэлж хүргэж буй шалтгааныг судалж байгаа энэ үед иргэдээ Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн зөвлөмжийг дагаж, элетрон тамхинаас аль болох хол байхыг Амбан захирагч Кэлли ятгаж байна. 

Өвдөж буй хүмүүст ихэнхдээ ханиалгах, амьсгал давчдах, дотор муухайрах, цээжээр өвдөх, зарим хүмүүст бөөлжих, хэвлийгээр өвдөх, халуурах зэрэг шинж тэмдэг илэрч байгаа тул өөрийгөө хянаж, эмчид хандахыг олон нийтэд зөвлөжээ. 

 

Эх сурвалж: CNN