Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/26-НД НИЙТЛЭГДСЭН

Грета Тунбэрг Нобелийн шагналтай дүйцэх шагнал хүртлээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 9 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Саяхан НҮБ-ын чуулганы индэр дээрээс дэлхийн улс орнуудын удирдагчдыг загнаж байсан Грета Тунбэрг олон улсын нэр хүндтэй шагнал хүртэхээр болжээ.

Байгаль орчныг хамгаалах хөдөлгөөний тэмцэгч, 16 настай Швед охин 2019 оны “Right Livelihood Award” шагналын эзэн болсон байна.

1980 оноос хойш “дэлхийн хэмжээний асуудлыг шийдвэрлэхэд эр зориг гаргасан хүмүүст” олгож ирсэн уг шагналыг Нобелийн шагналын өөр нэг хувилбар гэж үздэг ажээ.

Шагналын эздийг өчигдөр Шведийн гадаад хэргийн яам Стокгольм хотноо зарласан байна.

Гардуулах ёслол нь арванхоёрдугаар сарын 4-ний өдөр болох юм.

“Нэр хүндтэй шагналыг хүртэх хүмүүсийн нэг болсондоо баяртай байна. Гэхдээ уг шагналыг би ганцаараа хүртээгүй. Би бол эх дэлхийгээ аврахаар нэгдсэн хүүхэд залуучуудын хөдөлгөөний нэг хэсэг юм. Би шагналаа тэдэнтэйгээ хуваалцах болно” гэж Тунбэрг ярьжээ.

Энэ жилийн шагналыг Баруун Сахарын Аминатоу Хайдар, Хятадын Гуо Жянмэй, Бразилын Дэви Копенава гэсэн хүмүүс мөн хүртсэн байна.

Хүн тус бүр нэг сая швед кроны ($103,000) мөнгөн шагнал хүртэх юм.

 

Эх сурвалж: CNN