Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/25-НД НИЙТЛЭГДСЭН

Сергей Лавров өөрт нь виз олгосон АНУ-ын засгийн газарт талархал илэрхийлжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 9 сарын 25
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров өөрт нь зорчих виз олгож, НҮБ-ын ерөнхий ассамблейн чуулганд оролцох боломж олгосон АНУ-ын эрх баригчдад талархаж байгаагаа өнөөдөр илэрхийлжээ.

“Нью Йорк хотод та бүхэнтэй уулзах боломж гарсанд би баяртай байна. Манай бусад төлөөлөгчдөөс ялгаатай нь надад АНУ-ын виз гарсанд би баяртай байна. Вашингтон виз олгохдоо тун хянуур ханддаг болоод байгаа” гэж тэр “Астана формат” уулзалтыг нээхдээ хэлсэн байна.

Нью Йорк хотод эхэлж байгаа энэ жилийн НҮБ-ын ерөнхий ассамблейн чуулганд оролцох ОХУ-ын засгийн газрын төлөөлөгчдийн дотроос 10 хүнд АНУ виз олгоогүй юм байна.

 

Эх сурвалж: ТАСС