Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/25-НД НИЙТЛЭГДСЭН

ХӨДӨӨ АЖ АХУЙН БҮТЭЭГДЭХҮҮН 2019: Дундын зуучлал, нэмэгдэлгүй үнээр мах борлуулж эхэллээ

Т.Саран, iKon.mn
2019 оны 9 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Иргэдэд мах, хүнсний ногоо, цагаан идээг бөөний үнээр, дундын дамжлаг нэмэгдэлгүй худалдан авах боломж олгох зорилгоор “Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн -2019” үзэсгэлэн худалдааг өнөөдөр "Лавай" худалдааны төвд эхлүүллээ.

Үзэсгэлэн худалдааны зорилго нь 21 аймгийн  хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, хоршоод, аж ахуйн нэгж, малчдын бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд гарал үүсэл нь баталгаажсан, эрүүл чанарын шаардлага хангасан, дундын дамжлага нэмэгдэлгүй мах, цагаан идээ, хүнсний ногоог иргэдийн хэрэгцээнд нийлүүлэх юм.

“Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн-2019” үзэсгэлэн худалдааг 2019 оны 9 дүгээр сарын 25-30-ны өдөр хүртэл “ЛАВАЙ” худалдааны төвд зохион байгуулах юм.

 

Цаашид уг үзэсгэлэн худалдааг 10, 11 дүгээр сард үргэлжлүүлэн зохион байгуулахаар төлөвлөж байна. Үзэсгэлэн худалдааг давтамжтайгаар зохион байгуулснаар хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл бий болох эрсдэлийг багасгах, эрэлт, нийлүүлэлтийг тогтворжуулах зэрэг ач холбогдолтой..

“Мах, хүнсний ногоо, цагаа идээ -2019” үзэсгэлэн худалдаанд Төв, Хэнтий,Увс, Дундговь, Баянхонгор, Архангай аймгийн 20 гаруй хоршоо, малчид мах, хүнсний ногоо, цагаа идээ, зөгийн бал, арвайн гурил зэрэг аймгуудынхаа онцлог бүтээгдэхүүнээр энэ удаагийн үзэсгэлэнд оролцож байна.

Лавай захад худалдаалагдаж буй бүтээгдэхүүний үнэ ханш

Мах:

  • Хонь 6,500₮-7,000₮
  • Үхэр 8,500₮-9,000₮
  • Адуу 7,200₮-7,600₮

Цагаан идээ:

  • Цөцгий -9,000-12,000₮
  • Ааруул 1кг 16,000₮
  • Өрөм - 7,000₮
  • Шимийн архи – 6,000₮
  • Зөөхий – 4,000₮

Хүнсний ногоо, жимс:

  • Төмс 800₮
  • Байцаа 1,000₮
  • Бууцай 1,000₮
  • Брокли 4,000₮
  • Лууван 1,000-2,500₮
  • Манжин  1,000₮
  • Сонгино  2,500₮
  • Үрэл жимс 8,000₮
  • Анис 8,000₮
  • Чацаргана 8,000₮
  • Нэрс 8,000₮
  • Даршилсан огурцы 3,000-6,000₮
  • Даршилсан сармис 8,000-25,000₮

 

Эх сурвалж: ХХААХҮЯ