Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/25-НД НИЙТЛЭГДСЭН

ICT EXPO-2019 үзэсгэлэнгийн форум амжилттай боллоо

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 9 сарын 25
Сурталчилгаа
00:00 00:00
ICT EXPO-2019 үзэсгэлэнгийн форум амжилттай боллоо
Sara, ikon.mn - text to speech

Харилцаа холбооны салбарынхны жил тойрон хүлээдэг “ICT-Expo-2019” үзэсгэлэн энэ жил 9-р сарын 27-ноос 29-ний өдрүүдэд Мишээл экспо төвд зохион байгуулагдах гэж байна. Тус үзэсгэлэнгийн хүрээнд салбарынхны дунд өрнүүлдэг уламжлалт форум “Дижитал хөгжилд хамтдаа” нэртэйгээр Туушин зочид буудлын Соёмбо танхимд болж өндөрлөлөө.

Форум “Салбар хоорондын үйл ажиллагааг уялдуулах нь”, “Дижитал шилжилт-бидний манлайлал”, “Мэдээлэл, харилцаа холбооны салбарын өрсөлдөх чадварын хэмжүүр” гэсэн 3 хэсгээс бүрдсэн бөгөөд хэсэг тус бүрд сонирхолтой илтгэлүүд болоод илтгэлүүдийн дараах хэлэлцүүлгүүд өрнөсөн юм.

Хоёрдугаар хэсэгт “Дижитал шилжилт-бидний манлайлал” сэдвийн дор мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэгч хувийн хэвшлүүдийн удирдлагууд илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ. Форумын энэ хэсэгт Мобиком Корпорацийн Мэдээллийн технологийн газрын захирал Б.Мөнхзориг “Дижитал хувьсалд нэгдэх нь” сэдвээр тун сонирхолтой илтгэлийг тавьсан бөгөөд тэрээр илтгэлдээ: “...Аливаа байгууллага дижитал хувьслыг хийхийн тулд юун түрүүн дотоод процесстоо анхаарч, өөрчлөлтийг тэндээс эхлэх хэрэгтэй. Мобиком Корпорацийн хувьд Дижитал хувьслыг хийх 3 жилийн төлөвлөгөө гарган, түүнийгээ дотор нь 20 гаруй жижиг төслүүдэд задалсан. Эдгээрийн талаас илүү хувийг дотооддоо чиглэсэн төслүүд эзэлж байгаа юм. Дижитал хувьслыг нэг хүн, нэг баг, бүр нарийн яривал гагцхүү технологийн салбар ч биш, аль ч салбарын аль ч түвшний ажилтан бүр гар бие оролцон, хандлага сэтгэлгээгээ өөрчилж, нэгдэж байж үр дүнд хүрч чадна. Энэ нь мэдээж өнөөдөр яриад, маргааш хэрэгжчих амар асуудал биш. Дижитал хувьсалд бүрэн нэгдэж, хийж хэрэгжүүлж, шилжин хувьсахыг тулд тодорхой цаг хугацаа орно. Харин бидний гадагшаа буюу хэрэглэгч, харилцагч руугаа чиглэн хийж байгаа дижитал хувьсал бол Customer Experience төсөл юм. Энэхүү төслийг тайлбарлавал тухайн нэг хэрэглэгч манайд анхлан хэрэглэгч болж орж ирэхээс эхлээд өнөөдрийг хүртэлх бүхий л хэрэглээн дээр нь үндэслэсэн өөрөөр хэлбэл хэрэглэгчийн big data дээр үндэслэн, тухайн хэрэглэгчийн хэрэглээний зан төлөвт төгс нийцэх тэрхүү бүтээгдэхүүнийг санал болгох аргачлал юм. Энэ төсөл маань хэрэгжээд эхэлсэн бөгөөд тун амжилттай явж байгааг хэлэхэд таатай байна. Өнөөдрийн энэхүү хэлэлцүүлгийн гол зорилго нь салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах, амжилттай нэвтрүүлсэн төсөл хөтөлбөрийнхөө тэргүүн туршлагыг солилцоход оршиж байгаа учраас миний зүгээс форумд оролцогчдодоо мэдээллээ харамгүй хуваалцаж байгаадаа баяртай байна...” гэсэн юм.

Илтгэлүүдийн дараа өрнөсөн хэлэлцүүлгийн үеэр Мобиком Корпорацийн Ерөнхий Захирал Тацуяа Хамадагаас “Дижитал хувьслыг хийснээр, за эсвэл хийгээгүй байлаа ч үүрэн операторууд ийм хэмжээний хөрөнгө оруулалт хийлээ, тийм хэмжээний татвар улсын төсөвт төвлөрүүллээ гэдэг. Тэгвэл харилцагчдынхаа орлогыг нэмэгдүүлсэн бодит жишээ, туршлага байгаа юу?” гэсэн асуултад тэрээр: “...Мобикомын хувьд өөрийн салбар нэгжээс гадна гэрээт борлуулагч, агент, дилер зэрэг маш олон төрлийн нэгжүүдтэй хамтран ажилладаг. Тэдгээрийн тоо ч өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа. Мобикомын бүтээгдэхүүн үйлчилгээг найдвартай, мөн хэрэглэгчдэд илүү ойроос хүргэж байгаа тэдгээр харилцагч хамтрагчдын борлуулалтын системийг бид дижитал хэлбэрт шилжүүлснээр цаг алдалгүй борлуулалтын тоогоо гаргах, салбар нэгжүүдээ үнэлэх, агент дилерээ урамшуулах боломж нөхцөл нь бүрэн бүрэлдэж байгаа юм. Тиймээс энэ нь нэг талаасаа бидэнд үр ашигтайгаас гадна, түргэн шуурхай борлуулалтын хувиа бодуулах гээд тэдэнд маань ч үр өгөөжтэй байгаагийн илрэл юм.” хэмээн хариуллаа.

Хэлэлцүүлгийн хамгийн сүүлийн асуулт “Дижитал хувьслыг үр нөлөө их ч нөгөө талаас сөрөг тал нь юу вэ?” гэсэн асуулт байсан бөгөөд хэлэлцүүлэгт оролцогчид өөр өөрсдийн байр сууринаас сул талыг нь хэлж байлаа. Хамада захирлын хувьд: “...Миний бодлоор өдөр тутмын харилцаа цахимжаад, дижитал хэлбэрт шилжээд эхлэхээр харилцааны сэтгэл хөдлөлийн илэрхийлэмж гэдэг зүйл алга болж, мэдрэгдэхээ больж байна. Бид бичсэн үг өгүүлбэр бүрийнхээ ард тусгай эможи ашиглах шаардлага гарч байна шүү дээ. Тиймээс бид энэхүү сэтгэлийн илэрхийлэмжээ communication-ээр дамжуулан гаргаж байна. Энэ нь заримдаа алдаа болох нь ч бий, зарим тохиолдолд зөв зүйтэй алхам байх нь ч бий.” хэмээлээ.

Ийнхүү бүтэн өдрийн турш үргэлжилсэн форум амжилттай болж өндөрлөсөн юм. Эрхэм хэрэглэгч, харилцагч, уншигч та бүхнийг Мишээл экспо төвд энэ баасан гарагаас эхлэн 3 өдрийн турш үргэлжлэх мэдээлэл харилцаа холбооны салбарын хөгжил дэвшил, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ, шинэ шийдлийг танилцуулах үзэсгэлэнд хүрэлцэн ирэхийг урьж байна. Мобиком Корпорациас олон сонирхолтой бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулахаар бэлдсэнээс гадна үзэсгэлэнгийн танхимаар зочилсон хэрэглэгчдэдээ зориулан тусгай хөтөлбөр, бэлэг бэлдсэн байгааг дуулгая.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.