Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/25-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын сенатор “тэрбумтнууд байх ёсгүй” гэж үзэж байна

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 9 сарын 25
iKon.MN
Зураг зураг

2020 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан Намаас нэр дэвшихээр өрсөлдөж байгаа сенатор Бэрни Сандерс тус улсын баян чинээлэг айл өрхүүдэд хөрөнгийн татвар оногдуулах төлөвлөгөөгөө өчигдөр танилцуулжээ.

Социалист үзэл баримтлалтайгаараа алдартай сенаторын төлөвлөгөө Америкийн айл өрхүүдийн хамгийн баян 0.1 хувь болох 180,000 гэр бүлд чиглэж байна.

Сандерс $32 саяас дээш эд хөрөнгөтэй баян чинээлэг гэр бүлүүдээс жилд 1-8 хувийн шатлалтай хөрөнгийн татвар авахаар төлөвлөжээ. Ингэснээр 10 жилийн хугацаанд $4.35 их наядыг татварт цуглуулж, нийгмийн төслүүдэд зарцуулах гэнэ.

Тэрээр “The New York Times” сонинд ярихдаа “Миний бодлоор тэрбумтнууд байх ёсгүй. Гэхдээ миний төлөвлөгөө тэрбумтнуудын тоог бууруулахгүй, харин тэдний эзэмшдэг хөрөнгийн хэмжээг бууруулах юм” гэж хэлжээ.

Сандерсын тооцоолсноор 15 жилийн дотор Америкийн тэрбумтнуудын хөрөнгийн хэмжээ талдаа хүртэл буурах гэнэ.

Гэхдээ Сандерс ирэх онд ерөнхийлөгчөөр сонгогдсон ч түүний санал Бүгд Найрамдахчуудын хяналтад байгаа сенатын дэмжлэгийг авах магадлал тун бага байна.

Ямартай ч энэхүү төлөвлөгөө нь Сандерсыг Ардчилсан Намын дотоод сунгаанд ялахад нөлөөлж магадгүй юм.

 

Эх сурвалж: Business Insider