Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/25-НД НИЙТЛЭГДСЭН

ДҮРЭМ: Тууш замд ямар хөдөлгөөнийг хориглодог вэ?

Б.Билгүүн, iKon.mn
2019 оны 9 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Тээврийн цагдаагийн албанаас авав

Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх буудлыг Улаанбаатартай холбосон 32 километр урт тууш замын хөдөлгөөнийг нээгээд байгаа билээ.

Энэ зам нь “Яармагийн товчоо - Айцын даваа - Түргэний гүүр - Бөхөгийн хөтөл -Хөшигийн хөндий” гэсэн чиглэлтэй бөгөөд цааш үргэлжлэн Зуунмод, Мандалговийн автозамтай нийлдэг бөгөөд Монгол Улсын хувьд анхны тууш зам юм. Тууш замаар зорчих талаар дүрэмд хэрхэн заасныг хүргэж байна.

Замын хөдөлгөөний дүрэмд тууш замд дараах хөдөлгөөнийг хориглодог байна.

  • Зүүн болон буцаж эргэх
  • Ухрах үйлдэл
  • Түр болон удаан зогсох
  • Жолоодлогын дадлага хийх
  • Ачааны автомашин нэг ба хоёрдугаар эгнээнээс бусад эгнээгээр явах.

Түүнчлэн явган зорчигч, ердийн хөсөг, унадаг дугуй, мопед, трактор, машин механизм болон дээд хурд нь 40 километрээс илүүгүй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоно.

Гэрэл зургийг mpa.mn
"Тууш зам" гэж эсрэг хөдөлгөөний зорчих хэсгүүд нь хоорондоо тусгаарлах зурвас, эсхүл замын хашилтаар зааглагдсан бөгөөд бусад зам болон явган хүний зам, унадаг дугуйн зам, мөн төмөр замтай нэг түвшинд огтлолцоогүй замыг хэлдэг байна.

Иймд жолооч нар уг замаар зорчихдоо дүрмээ баримтлан хөдөлгөөнд оролцохыг албаныхан зөвлөлөө.