Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/25-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: ЕБС-иудын “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн шалгалтын дүнг танилцуулна

ikon.mn
2019 оны 9 сарын 25
iKon.MN

“Новотел” зочид буудалд

09:00 цагт “Нуугдмал хөрөнгө илрүүлэх: Гэмт хэрэг үйлдэх замаар олсон хөрөнгөөс ашиг хүртэх эцсийн өмчлөгчийг олж тогтоох нь” сэдэвт сургалт эхэлнэ.

Удирдлагын академийн 215, 301 тоотод

09.00 цагт “Төрийн бодлого томьёолох, олон нийтийн шинэ мэдээллийн хэрэгсэл, улс төрийн өөрчлөлт” сэдэвт сургалт болно.

“Холидэй Инн” зочид буудалд

09.00 цагт  “Улаанбаатар хотод хэрэгжүүлсэн сүрьеэгийн эсрэг Солонгос-Монголын хамтарсан төсөл”-ийн хаалтын ёслол болно.

 НМХГ-т

10.00 цагт мэргэжлийн хяналтын байгууллагаас ерөнхий боловсролын сургуулиудын “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн шалгалтын дүнг танилцуулна.

Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд

11.00 цагт Хот байгуулалт, хөгжлийн газраас 2019 онд нийслэлийн хэмжээнд улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр  ашиглалтад орсон сургууль, цэцэрлэгийн барилгын талаар мэдээлэл хийнэ.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11:00 цагт Монголын эмэгтэйчүүдийн үндэсний намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. 

“Шангри Ла” зочид буудалд

11:00 цагт АХБ-наас Азийн эдийн засгийн шинэчилсэн төлөв болон Монгол Улсын 2019-2020 оны эдийн засгийн төлөвийг танилцуулна.

 “Лавай” худалдааны төвд

11:00 цагт “Mах, хүнсний ногоо, цагаан идээ 2019" үзэсгэлэн худалдааны нээлт болно. 

Сүхбаатарын талбайд

12:00 цагт  УУХҮЯ-ны нээлттэй хаалганы өдөрлөг болно.

МҮХАҮТ-д

14:00 цагт “Ядуурлаас гарах гарцыг хамтдаа хайх нь” үндэсний форум болно.

УИХ-ын даргын 2017 оны 212, 2019 оны 81 дүгээр захирамжаар байгуулсан ажлын хэсгийн гишүүд 

10:00 цагт “Тавантолгой түлш” компани,

11:00 цагт Дундын агуулах-Тахилт, 

12:00 цагт Долоон буудлын Экстра төвийн борлуулалтын цэгийн ажилтай танилцана. 

12:30 цагт Чингэлтэй дүүргийн VII хорооны “Өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв”-д Түгээлтийн цэгийн төлөөлөл, иргэдтэй уулзаж, 

13:40 цагт Сонгинохайрхан дүүргийн XXIV, XXV хороонд ажиллана.