Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/24-НД НИЙТЛЭГДСЭН

Боинг компани ослоор амиа алдагсдын ар гэр тус бүрт $144,500-г төлж эхэллээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 9 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Боинг компанийн Boeing 737 Max загварын нисэх онгоц Этиоп, Индонезэд дараалан осолдсоны улмаас нийт 346 зорчигч амиа алдсан билээ.

Боинг компани хохирогсдын ар гэрийнхэнд санхүүгийн дэмжлэх үзүүлэх $100 саяын хөрөнгөтэй санг долдугаар сард байгуулж байв. Тэгвэл энэ мөнгөний 50 хувийг хохирогсдын ар гэрийнхэнд хувааж төлөх шийдвэрийг өчигдөр гаргажээ.

Гэхдээ энэ мөнгийг авах эсэх нь сайн дурын хэрэг юм. Ар гэрийнхэн нь Боинг компанид 2020 оноос өмнө хүсэлт гаргавал $144,500-г нөхөн олговор болгож авах юм байна.

Харин үлдсэн $50 саяын хөрөнгийг хохирол амссан тухайн улс орнуудын боловсрол, эдийн засгийн чадавхыг сайжруулах үйлсэд зарцуулахаар болжээ.

Гэхдээ нөхөн олговор авсан гэр бүлүүд ямар нэг үүрэг хүлээхгүй, Боинг компанийн эсрэг зарга мэдүүлэх эрх нь нээлттэй үлдэх гэнэ.

Энэ оны гуравдугаар сард хоёр дахь Boeing 737 Max нисэх онгоц Этиопт осолдсоны дараа энэхүү агаарын хөлгийг дэлхийн ихэнх улс орнууд ашиглахаа зогсоогоод байгаа.

Боинг компани осол гарахад нөлөөлсөн техникийн асуудлыг засварлахаар ажиллаж байгаа бөгөөд 737 Max онгоцыг хэзээ агаарын тээвэрт дахин ашиглаж эхлэх зөвшөөрлийг АНУ-ын эрх баригчид өгөх юм.

 

Эх сурвалж: BBC