Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/24-НД НИЙТЛЭГДСЭН

"Миний түүх" ном бэстселлерийг тэргүүлсээр байна

Ж.Туул, Үндэсний шуудан
2019 оны 9 сарын 24
Үндэсний шуудан
Зураг зураг

“Интер ном” номын дэлгүүрээс долоо хоног бүр хамгийн өндөр борлуулалттай номын жагсаалт гаргадаг уламжлалтай.

Тэгвэл өнгөрсөн долоо хоногт АНУ-ын тэргүүн хатагтай асан Мишель Обамагийн намтар “Becoming:Миний түүх” хамгийн өндөр борлуулалттай байжээ.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас худалдаанд гарсан тус номонд түүний хүүхэд наснаас эхлээд цагаан ордонд ажтөрсөн үе хүртэл бүхий л түүх, саад бэрхшээл, ололт амжилт, алдаагөөрийн үгээр хүүрнэн өгүүлэх бөгөөд худалдаанд гарсан өдрөө 725 мянган хувь борлогдсон байдаг.

Мөн 2018 онд АНУ-д нээлтээ хийн хамгийн олон тоогоор борлогдсон ном болж дээд амжилт тогтоосон.

Харин энэ оны гуравдугаар сард монгол хэлээр орчуулагдан хэвлэгдсэнээс хойш хойш борлуулалтаараа тэргүүлсээр байна.

Бэстселлер ном:

  1. “BECOMING: Миний түүх” Мишель Обама
  2. “Хадгаламж өлсөхөөс эхэлнэ” Г.Мөнгөн
  3. “Олон орны туг далбаа-2”
  4. “Буддаг ном-1 тоглоом”
  5. “Өглөөний гайхамшиг” Хэл Элрод
  6. “Бүсгүй минь нүүрээ угаа” Рэйчел Холлис
  7. “Oxford Monsudar Англи-Монгол, Монгол-Англи өврийн толь бичиг”
  8.  “Гүйж яваа эмэгтэй”Х.Болор-Эрдэнэ
  9. “Арьсан хүрэмтэй Мадонна” Сабахаттин Али
  10. “Жаран хоног “Жаран”-ы бутархай” С.Баяр

Дашрамд сонирхуулахад, уран зохиолын номын жагсаалтыг зохиолч Х.Болор-Эрдэнийн “Гүйж яваа эмэгтэй” тэргүүлжээ.

Зураг