2020/05/25
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,801.20₮
B30
УЛААНБААТАР
18°
|
B30
УЛААНБААТАР
21°
|
B30
УЛААНБААТАР
26°
|
16:00
S30
19°
17:00
S30
19°
18:00
S30
18°
19:00
S30
16°
20:00
S30
15°
21:00
S29
13°
22:00
S31
11°
23:00
S31
00:00
S31
01:00
S31
02:00
S31
03:00
S31
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/09/23 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

УБТЗ иргэд, олон нийтэд ажлаа танилцууллаа

ikon.mn
2019 оны 9 сарын 23
Сурталчилгаа
Зураг

Монгол Улсын зам, тээврийн салбарын бодлого, үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад үйлчилгээ үзүүлэх, олон нийтийн санал бодлыг сонсох зорилготой “Нээлттэй өдөрлөг” өчигдөр Д.Сүхбаатарын талбайд боллоо.

Өдөрлөгийн үеэр  Монгол Улсын зам, тээврийн салбарын томоохон байгууллагын нэг “Улаанбаатар төмөр зам” ХНН иргэд олон нийтэд үйл ажиллагаагаа танилцуулж тэдэнд үйлчилж, уулзалт ярилцлага, асуулга судалгаа  зохион байгууллаа.

Энэ жил түүхт 70 жилийн ойгоо тэмдэглэж байгаа “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн хамт олон бол манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг юм. Өнөөдөр Монгол Улсын нийт ачаа тээврийн дийлэнх хувийг тээвэрлэдэг “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн тээврийн хэмжээ сүүлийн жилүүдэд тасралтгүй өсөн нэмэгдэж, өнгөрсөн жил 25,7 сая тонн ачаа тээвэрлэж түүхэн амжилт тогтоосон бол энэ жил амжилтаа улам ахиулж 27 сая тонн ачаа тээвэрлэх төлөвтэй байна. Мөн Монгол Улсын нутгаар дамжин өнгөрсөн чингэлгийн галт тэрэгний тоо 2016 онд дөнгөж 167 байсан бол 2019 оны 9 дүгээр сарын байдлаар 1000 хүрчээ. Ийнхүү Улаанбаатар төмөр замын тээврийн хэмжээ нэмэгдэхийн сацуу тус нийгэмлэг нь Монгол Улсын томоохон бүтээн байгуулалтад чухал үүрэгтэй оролцож байна. УБТЗ-ын хамт олон Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт баригдаж байгаа газрын тос боловсруулах үйлдвэрийн төмөр замыг хугацаанаас нь өмнө барьж дуусгаад одоо Зүүнбаян-Тавантолгойн төмөр замыг барих ажилд оролцож байна.  

УБТЗ-ын хамт олны Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулж байгаа хувь нэмрийг Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ  өндрөөр үнэлж,сүүлийн хоёр жил дараалан Монголын шилдэг 100 аж ахуйн нэгээр шалгаруулсан юм.

 

Мэдээллийн эх сурвалж: “УБТЗ” ХНН      

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x