Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/22-НД НИЙТЛЭГДСЭН

“УБТЗ” ХХН-ийн өвөлжилтийн бэлтгэл 80 орчим хувьтай байна.

ikon.mn
2019 оны 9 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “УБТЗ” ХХН-ийн  зүтгүүрийн депод ажиллаж, өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцлаа.

Өвөлжилтийн бэлтгэл ажил 80 орчим хувьтай байгаа бөгөөд техник, тоног төхөөрөмжийн засвар, станцуудын нүүрс татан авалт, ургац тээвэрлэх зэрэг төлөвлөгөөт ажил хуваарийн дагуу явж байгааг албаны хүмүүс Ерөнхий сайдад танилцуулав.

Тус байгууллага энэ онд 26.3 сая орчим тонн ачаа тээвэрлэхээс өнөөдрийн байдлаар 18 сая тонныг тээвэрлээд байна. Энэ хэмжээг ирэх жил 32-34 сая тоннд хүргэхээр төлөвлөж байгаа аж.

 

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс.