Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/21-НД НИЙТЛЭГДСЭН

Сайншанд сумын иргэдийг нүүлгэн шилжүүлэх дадлага сургуульд 12 мянга гаруй иргэн хамрагджээ

А.Намуун, iKon.mn
2019 оны 9 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Дорноговь аймагт зохион байгуулагдаж байгаа “Говийн чоно-2019” олон улсын сургалт, дадлага сургуулийн хүрээнд газар хөдлөлтийн гамшгийн үед нурсан барилгаас нэрвэгдэгсдийг эрэн хайх, аврах, галт тэрэгний ослын үед химийн хорт бодис алдагдах, зам тээврийн ослын үеийн хариу арга хэмжээний дадлага сургуулийг зохион байгуулжээ.

Дадлага сургуульд ОБЕГ-ын Үндэсний аврах бригад, АНУ-ын Энэтхэг-Номхон далайн цэргийн командлал, Нийслэл, Өмнөговь, Говьсүмбэр, Дундговь, Баянхонгор, Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн Онцгой байдлын газар болон Дорноговь аймгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Мал эмнэлэг, Мэргэжлийн хяналтын газар, Тээвэр зохицуулалтын алба, Сайншанд сумын гамшгаас хамгаалах ерөнхий зориулалтын мэргэжлийн анги зэрэг 30 гаруй байгууллагын 450 орчим ажилтан, алба хаагч оролцсон аж.

Сайншанд сумын иргэдийг нүүн шилжүүлэх дадлага сургуульд 99.5 хувь буюу 12 мянга гаруй иргэн хамрагдсан бол хээрийн хүн, мал эмнэлэг дэлгэх дадлагыг явуулж, хүч хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг хангууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.