Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/21-НД НИЙТЛЭГДСЭН

Нарны гүүрний доогуурх хөдөлгөөнийг хоёр урсгалтай болгоно

А.Намуун, iKon.mn
2019 оны 9 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан, нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх болон Тээврийн цагдаагийн газрын Техник замын хэлтсийн хяналтын газрын дарга, хурандаа З.Жаргалсайхан нар өчигдөр Алтай хотхон, Нарны гүүр орчмын хөдөлгөөний зохион байгуулалтын асуудлаар газар дээр нь ажиллажээ.

 

Нарны гүүрний урд доогуур хэсэгт сөрөг хөдөлгөөнтэй болгох асуудлыг Тээврийн цагдаагийн газрын Техник замын хэлтсийн хяналтын газрын дарга хурандаа З.Жаргалсайхан тавив. 

Хотын удирдлагууд тухайн газарт автомашины ачаалал ихтэй учраас хөдөлгөөнийг сааруулахаар Замын Цагдаагийн газрын гаргасан судалгаа, график, зураглалыг үндэслэн нарны гүүрний доогуурх хөдөлгөөнийг хоёр урсгалтай болгох ажлыг яаралтай эхлүүлэх үүрэг чиглэл өгсөн байна.

Мөн Гурвалжингийн гүүрний урд хэсэг ТЭЦ-3-ийн  баруун талын хөдөлгөөнийг нэг чиглэлд оруулахыг үүрэг болгожээ.

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс