Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/23-НД НИЙТЛЭГДСЭН

Өндөг өөрчлөгдөж байна

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 9 сарын 23
Сурталчилгаа
Зураг зураг

Монголын хөдөө аж ахуйн салбарт тэргүүлэгч Түмэн Шувуут ХК эрүүл, экологийн бүтээгдэхүүнээр Монгол хүний амьдралын чанарыг дээшлүүлэх эрхэм зорилгынхоо хүрээнд хийгдэж буй их бүтээн байгуулалтын ажлуудаа Мишээл экспо төвд зохион байгуулагдаж буй “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн дээр танилцууллаа.

Түмэн шувуут ХК үйл ажиллагаагаа улам бүр өргөжүүлэх үүднээс энэ онд IPO гаргаж, татан төвлөрүүлсэн санхүүжилтээрээ хөдөө аж ахуйн салбарын томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг амжилттай хэрэгжүүлж байгаа юм. 

Түмэн Шувуут ХК-ийн үүсгэн байгуулагч Л.Эрхэмбаяр:

Эдгээр бүтээн байгуулалтын ажлуудын үр дүнд өдөрт үйлдвэрлэж буй 180,000 өндгийг ирэх онд хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой болно“.

Тус компани Монголын болон дэлхийн хөдөө аж ахуйн салбарт нэртэй эрдэмтэн, судлаачидтай хамтран байгаль, цаг уурын онцлогоос шалтгаалан Монгол хүний бие, физиологид нэн шаардлагатай  элемент болох Селентэй өндгийг зах зээлд гаргасан даруй харилцагчдын талархлыг хүлээсэн байна. “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн дээр Түмэн Шувуут ХК-ийн хамт олон их бүтээн байгуулалтын ажлуудаа танилцуулахаас гадна хүний биед ус агаар мэт дутагддаг Иод, Селен, Омегатай ISO багцыг олон нийтэд тун удахгүй танилцуулах гэж байгаагаа зарласан. Энэхүү үзэсгэлэнгийн үеэр тус компани 4 азтанг тодруулж, бүтэн жилийн болон хагас жилийн өндөгний хэрэглээг нь хангахаар боллоо.

Монгол улсын хүнсний чанар, стандартыг шинэ түвшинд гаргасан эрүүл, экологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн зэрэгцээ Түмэн шувуутын хамт олон хэрэглэгчдийн эрүүл хүнсний талаарх боловсролыг нэмэгдүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд байна. 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.