Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/20-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдөр 23:00 цагаас Хайлаастын уулзвараас 7 буудал хүртэлх замын хөдөлгөөнийг бүрэн хаана

Б.Билгүүн, iKon.mn
2019 оны 9 сарын 20
iKon.MN
Зураг зураг

2019.09.20-ны өдрийн 23:00 цагаас 2019.09.22-ны өдрийн 00:00 цаг хүртэлх хугацаанд Хайлаастын уулзвараас 7 буудал хүртэлх автозамын хөдөлгөөнийг бүрэн хаана.

Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн хүрээнд СБД-ийн 14 дүгээр хороо, ЧД-ийн 18 дугаар хороонд хэрэгжиж буй Сэлбэ дэд төвийг Чингэлтэй төвтэй холбох ус, дулааны төв шугамын угсралтын ажил 2019.09.20-ны өдрийн 23:00 цагаас 2019.09.22-ны өдрийн 00:00 цаг хүртэлх хугацаанд хийгдэнэ.

Уг ажлын хүрээнд Хайлаастын уулзвараас 7 буудал хүртэл 3 цэгт зам сэтэлгээ хийж авто замын хөдөлгөөнийг бүрэн хаах тул хөдөлгөөнд оролцогч та бүхэн бусад замыг сонгон замын хөдөлгөөнд соёлтой оролцоно уу гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.