Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/20-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно

ikon.mn
2019 оны 9 сарын 20
iKon.MN

Сүхбаатарын талбайд

08:30 цагт Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын нээлттэй өдөрлөг болно.

Үндсэн хуулийн цэцийн байранд

09:30 цагт Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно.

Монгол-Солонгосын политехник коллежийн байранд

10:00 цагт МСҮТ, политехник коллежийн суралцагчдын мэргэжлийн болон хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх, ажил олгогчийн шаардлагад нийцүүлэх төсөлд хамрагдаж зуны амралтаараа тэтгэлэгтэй суралцсан хүүхдүүд сурч мэдсэнээ тайлагнана

Багш хөгжлийн ордонд

10:00 цагт "Монгол-БНСУ-ын багш солилцооны хөтөлбөр"-т хамрагдаж, БНСУ-д гурван сар мэргэжлийнхээ дагуу ажиллаж, туршлага судалсан 12 багш тайлан уулзалт хийнэ.

Сүхбаатарын талбайд

10:25 цагт Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын мөрдэстэй бүсгүйчүүд Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөнө.

Соёлын төв өргөөнд

10:40 цагт Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын мөрдэстэй бүсгүйчүүдийн чуулга уулзалт болно. 

Засгийн газрын XI байранд

11:00 цагт ШӨХТГ-аас хэвлэлийн хурал хийнэ.

Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд

11:00 цагт Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас сургууль, цэцэрлэг, эмнэлгийн газарт газар эзэмших эрх олгогдсон зарим иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, олон улсын хүүхдийн "Найрамдал" зусланд газар олгосон хууль бус захирамжийг хүчингүй болгох, газрын зөрчил арилгах арга хэмжээний хэрэгжилтийн тухай мэдээлэл хийнэ.

 "Драгон" худалдааны төвд

11:00 цагт Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар "Нээлттэй хаалганы өдөрлөг" зохион байгуулна.

Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагт АТОЗ нам, Улсаа хамгаалах ард түмний хөдөлгөөнөөс “УИХ-ыг тараах асуудал"-аар хэвлэлийн бага хурал хийнэ.

11:30 цагт Босоо хөх Монгол бүлгэмээс Дорноговь аймаг Сэлэнгийн Шаамар суманд ажиллаад ирсэн талаар болон трансжендер иргэдтэй холбоотой сүүлийн үеийн мэдээллүүдийг өгнө.

Сонсголонд

12:00 цагт Сонсголонгийн төмөр бетон хос гүүрийг нээх ёслолын ажиллагаа болно.