Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/19-НД НИЙТЛЭГДСЭН

УДШ улс төрийн гурван намтай холбоотой асуудал хэлэлцжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 9 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Улсын дээд шүүхэд өнөөдөр улс төрийн гурван намтай холбоотой асуудлыг хэлэлцжээ. 

Монголын Төв намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай А.Эрдэнэбаяр нарын хүсэлтийг хянан хэлэлцээд хүсэлтэд хавсаргасан баримт нь Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж, Дээд шүүх уг намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалсан байна. 

Мөн Ард түмний намын нэр өөрчилснийг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг хэлэлцжээ. Тус намын тухайд намын нэрийг өөрчилсөн талаар ирүүлсэн баримт нь Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж, бүртгэхээс татгалзаж шийдвэрлэснийг УДШ-ээс мэдээлэв. 

Түүнчлэн Ард түмний олонхийн засаглал намын даргын өөрчлөлтийг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг хянан хэлэлцээд ирүүлсэн баримтууд нь Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон уг намын дүрэмд заасан шаардлагыг хангаагүй байна гэж үзэн бүртгэхээс татгалзсан байна.