Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/20-НД НИЙТЛЭГДСЭН

Талбайн теннисний Laver Cup тэмцээн өнөөдөр эхэлнэ

Б.Дөлгөөн
2019 оны 9 сарын 20
iKon.MN
 

Талбайн теннисний багийн төрлөөр явагддаг “Davis Cup” – Эрэгтэй багийн, “Fed Cup” – Эмэгтэй багийн, “Hopman Cup” – Холимог багийн тэмцээнүүдтэй зэрэгцэн 2017 оноос зохиогдож эхэлсэн “Laver Cup” Швейцарийн Женевт өнөөдөр эхлэх гэж байна.

Тэмцээн Европын ба Дэлхийн эрэгтэй шигшээ багийн хооронд ганцаарчилсан ба холимог төрлүүдээр явагдаж ялагчийг тодруулах ба ялалт байгуулсан багийн гишүүн бүр $250 мянгыг халааслах аж.

Австралийн нэрт тамирчин Род Лейвэрийн нэрээр нэрлэгдсэн энэхүү тэмцээнийг Рожер Федерерийн хамтран үүсгэн байгуулсан Team8 менежментийн компани болон Бразилийн тэрбумтан, талбайн теннисний экс тамирчин Ж.П.Леманн нар санаачилжээ.