Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/19-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Хуулийн салбарын нээлттэй өдөрлөгийн онцлох үзүүлбэрүүд

Б.Билгүүн, iKon.mn
2019 оны 9 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Хууль зүй, дотоод хэргийн яам түүний харьяа агентлаг байгууллагуудын нээлттэй өдөрлөг төв талбайд үргэлжилж байна.

Тус яамны харьяа нийт 10 гаруй байгууллага өөрсдийн үйл ажиллагааныхаа дагуу иргэдээс санал гомдол нээлттэй хүлээн авч, бусад үйлчилгээг үзүүлж байгаа юм. 

Тухайлбал, хаяж үрэгдүүлсэн иргэний үнэмлэхийн захиалгыг хүлээн авч, өдөрт нь хэвлэж буцаан олгохоор ажиллаж байна. 
 
Гэрэл зургийг MPA.mn

Улсын бүртгэлийн ерөнхий газрын Тамгын газрын ахлах мэргэжилтэн Ч.Нямцэцэг “Улсын бүртгэлийн байгууллагаас бүрэн бүрэлдэхүүнээрээ буюу хууль тогтоомжид заасан бүх төрлийн үйлчилгээг үзүүлэхээр ажиллаж байна.

Тухайлбал, иргэний улсын бүртгэлтэй холбоотой, хөрөнгийн эрхийн улсын бүртгэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлтэй холбоотой болон архивын бүх төрлийн лавлагааг олгож байгаа. Үйлчилгээ авч байгаа иргэдээс иргэний үнэмлэхээ хаяж гээгдүүлсэн хүмүүс ихэнх хувийг эзэлж байна.

Нэмж хэлэхэд, Улсын бүртгэлийн байгууллага бол хууль тогтоомжийн дагуу бүх үйлчилгээгээ иргэн, аж ахуйн нэгж, хуулийн этгээдэд үзүүлдэг. Тэр ч утгаараа иргэд улсын бүртгэлийн үйлчилгээний үнэ, хураамжийг Засгийн газрын тогтоол болон бусад хууль тогтоомжид заасны дагуу төлөх ёстой юм. Өөрөөр хэлбэл, өдөрлөгийн үеэр үнэ төлбөргүй, торгуульгүй үйлчилгээ үзүүлээгүй. Нөгөө талаар иргэд маань үүнийг ухамсарлаад төлөх ёстой торгуулиа төлж, үйлчилгээгээ авахыг хүсэж байна. Мөн иргэд маань бичиг баримтдаа хайхрамжтай, гамтай хандахыг зөвлөж байна” гэв.

Түүнчлэн тус өдөрлөгийн арга хэмжээний үеэр тусгайгийнхан сонирхолтой үзүүлбэр үзүүлж, хил хамгаалах ангийнхан өөрсдийн хувцас, хэрэглэлээ сонирхуулж, хоригдлуудын хийсэн арьсан эдлэл зэрэг нь олны анхаарлыг ихэд татаж байсан юм. 

 

ФОТО СУРВАЛЖИЛГА: 
 
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг