Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/19-НД НИЙТЛЭГДСЭН

Сүхбаатар дүүрэгт шахмал түлшний "Сайн" карт тараагдаж эхэллээ

Сүхбаатар дүүрэг
2019 оны 9 сарын 19
Сүхбаатар дүүрэг
Зураг зураг

Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын дагуу түүхий нүүрсний хэрэглээг нийслэлийн хэмжээнд хориглосон.

Энэ хүрээнд Сүхбаатар дүүрэгт иргэдийн өвлийн өрхийн хэрэглээнд зориулж сайжруулсан түлш борлуулах 50 цэг ажиллана.

Өчигдөр нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас дүүргийн хэмжээнд сайжруулсан түлш авах эхний 17,228 ширхэг “Сайн карт”-ыг 9, 11-20 дугаар хороонд хүлээлгэн өглөө. Уг картыг өнөөдрөөс эхлэн хороод айл өрхүүддээ хэсгийн ахлагчаараа дамжуулан тараана.

Сайжруулсан түлшийг авахдаа “Сайн карт”-аа зөвхөн дүүрэгт байрлах түлш борлуулагч нарын гар утсанд суулгасан аппликшэнд уншуулж худалдан авалт хийх юм. Бусад дүүрэгт карт уншигдахгүй.

“Сайн карт”-нд эхний удаа 3 тонн шахмал түлшний эрх бий. Иргэн таны түлш авах тоогоор хэрэглээ хасагдах бөгөөд дахин цэнэглэх боломжтой. Уг карт нь төлбөрийн хэрэгсэл биш нэг өрх өвлийн турш хэрэглэх сайжруулсан түлшний хэрэглээг хянах цахим хяналтын хэрэгсэл юм.