Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/19-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: ХЗДХ-ийн яамны нээлттэй өдөрлөг болно

А.Намуун, iKon.mn
2019 оны 9 сарын 19
iKon.MN

МУИС-ийн Номын санд

09:00 цагаас Франц хэлний дэлхийн багш нарын холбооны Ази-Номхон далайн бүсийн олон улсын хурал эхэлнэ. Энэ хуралд 10 орны 50 гаруй эрдэмтэд оролцоно.

Блю Скай Зочид Буудал, “Топаз” танхимд

09:00  цагт “ХҮҮХДИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭСРЭГ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ, ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ДЭМБ-ЫН ЗААВАР”-ыг танилцуулах хурал болно.

UB Grand Hotel хурлын танхимд

09:00 цагт Ойн анги, ойн нэгжийн нэгдсэн зөвлөгөөн  эхлэх болно. Уг зөвлөгөөнд 21 аймгийн Ойн анги оролцоно. Ойн анги, ойн нөхөрлөл, ойн хөнөөлт шавж, ой ашиглалт, хууль бус мод бэлтгэл, ойн дагалдах баялаг, мод үржүүлэг, ойжуулах ойг нөхөн сэргээх, ойн нөөц зэрэг сэдвүүдээр мэдээ, мэдээлэл бэлтгэх боломжтой.

МҮХАҮТ-д

11:00 цагаас "Эх оронч худалдан авалт" өдөрлөгийн нээлт болно. Өдөрлөгийн үеэр үндэсний үйлдвэрлэгч компаниудын бараа бүтээгдэхүүнүүдийг "Эрдэнэс Монгол ХХК"-ийн охин болон хараат компаниудад танилцуулах үзэсгэлэн гарна.

НМХГ-ын 5 давхарын хурлын танхимд

10:00 цагаас болох  зөвлөлийн хурлаар дараах асуудлыг хэлэлцэнэ. Зочид буудлын газруудад хийсэн хяналт шалгалт, Эмийн сан, эмийн үйлдвэр, эм ханган нийлүүлэх байгууллагад хийгдсэн хяналт шалгалт, Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрэлтүүлгийн ашиглалт, угсралтын үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуй нэгж байгууллагад хийсэн хяналт шалгалт гэх мэт.

Holiday inn зочид буудал 1 давхарт

10:00 цагаас “ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭСРЭГ ХҮЧИРХИЙЛЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, БЭЛГИЙН МӨЛЖЛӨГИЙН ХОХИРОГЧИД ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛЭХ” Сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгуулах гэж байна.

Д.Сүхбаатарын талбайд

10:00-17:00 цагт Хууль зүй, дотоод хэргийн салбарын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, салбарын хэмжээнд хийгдсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төсөл арга хэмжээ болон үндсэн үйл ажиллагаа, үйлчилгээг хүртээмжтэй хүргэх зорилгоор нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна.