2019/10/20
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,679.03₮
B30
УЛААНБААТАР
|
-6°
B30
УЛААНБААТАР
|
-4°
B30
УЛААНБААТАР
|
-5°
19:00
S29
20:00
S29
21:00
S29
-1°
22:00
S29
-2°
23:00
S31
-2°
00:00
S31
-3°
01:00
S31
-3°
02:00
S31
-3°
03:00
S29
-3°
04:00
S29
-3°
05:00
S29
-4°
06:00
S29
-4°

Дональд Трамп үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Жон Болтоныг орлох хүнийг танилцууллаа

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 9 сарын 19
iKon.MN

Өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп саяхан ажлаа өгсөн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтоныг орлох хүнийг зарлалаа.

Түүний танилцуулсан хүн нь АНУ-ын гадаадад барьцаалагдсан иргэдийг суллуулах асуудал хариуцсан мэргэжилтэн Роберт О Брайен ажээ.

“Одоо төрийн департментад барьцаалагсдын хэргийг хариуцсан ерөнхийлөгчийн тусгай элчээр ажиллаж буй Роберт О Брайеныг үндэсний аюулгүй байдлын зөвлөхөд нэр дэвшүүлж байгааг дуулгахад таатай байна. Би Роберттой удаан хугацаанд хамтран ажилласан. Түүнийг сайн ажиллана гэдэгт итгэлтэй байна!” гэж Трамп твиттер хуудсандаа бичсэн байна.

Болтоноос ялгаатай нь О Брайен нь тагнуулын болон үндэсний аюулгүй байдлын салбарт төдийлөн танигдаагүй хүн юм.

О Брайеныг Ойрх Дорнодын хямрал, Афганистаны Талибан хөдөлгөөнтэй хийж буй энхийн хэлэлцээ, Израйль-Палестины зөрчил, Умард Солонгосын цөмийн хөтөлбөр зэрэг маш олон асуудал хүлээж байна.

Тэрээр эдгээр хүнд асуудлуудыг цэгцэлж чадвал ирэх оны сүүлээр болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трампыг ялахад чухал нөлөө үзүүлэх юм.

Дональд Трамп өчигдөр сэтгүүлчидтэй уулзахдаа О Брайеныг хамгийн сүүлд хилийн чанадад барьцаалагдсан гурван Америк хүнийг суллуулахад төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеотой хамтран амжилттай ажиллаж байсныг ярьжээ.

Өнгөрсөн зун АНУ-ын иргэн, рэп од A$AP Rocky-ийг Шведэд гэмт хэрэгт холбогдон хоригдож байхад Трамп түүнийг мөн илгээж байсан юм.

О Брайеныг Трамп “Барьцаалагдсан хүмүүсийг суллуулах хэлэлцээ хийх тал дээр АНУ-ын хамгийн шилдэг мэргэжилтэн” гэж магтжээ.

 

Эх сурвалж: Reuters

 

x