Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/19-НД НИЙТЛЭГДСЭН

Өвдсөн хүн санхүүгийн бэрхшээлийг давхар амсах ёсгүй...

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 9 сарын 19
Сурталчилгаа

Өвчин хэлж ирдэггүй, хийсч ирдэг гэж манай монголчууд эртнээс ярьдаг. Та болон танай ам бүлийн хэн нэгэн хүн гэнэт хүнд өвчнөөр өвдөх нь гэр бүлийн нийт гишүүдэд сэтгэл санааны хувьд хүнд цохилт болдог. Зөвхөн сэтгэл санааны хувьд төдийгүй мөнгө санхүүгийн хүндхэн цохилтыг амсуулдаг нь бодит үнэн.

Сүүлийн жилүүдэд манай улсад хамгийн хурдтай тархаж, түгшүүрийн харанга дэлдэж буй өвчин бол төрөл бүрийн хорт хавдар. Тэр дундаа элэг, ходоод, гэдэс, улаан хоолой, умайн хүзүүний хорт хавдрын өвчлөлөөр манай улс бүс нутагтаа дээгүүр орж байгааг статистик судалгаанаас харж болно.


Таны хайртай дотнын хүн чинь нэгэнт хорт хавдраар өвдсөн тохиолдолд хамгийн түрүүнд танай гэр бүлд хэрхэн эмчлүүлэх үү, эмчилгээний зардлаа яаж олох уу гэдэг хүндхэн асуудал тулгарах нь мэдээж.


Өнөөдөр олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр өдөр алгасалгүй нэг биш, нэлээд олноороо хөврөх болсон “Миний хүүд, манай охинд, ээжид маань, аавд минь эмчилгээний зардал олоход туслаач” гэсэн хандив туслалцаа гуйсан хүсэлтээс манай ард түмний нэг хэсэг нь бараг залхаж эхэлсэн гэхэд хилсдэхгүй. Хорт хавдар тусч, өндөр үнэтэй эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон нийт монгол иргэдийн 15-аас доошгүй хувь нь яг ийм аргаар эмчилгээний зардлаа олдог болохыг ч мэргэжлийн судалгааны байгууллага судалж тогтоожээ.

 

Жишээ-1. Олны танил жүжигчин Х бөөрний хорт хавдраар өвдсөн нь тогтоогдож / уг хүнийг монголчууд сайн таних тул нэрийн эхний үсэг болон өвчний оношийг өөрчлөв/, эмч нар түүнд болж өгвөл гаднын өндөр хөгжилтэй оронд эмчилгээ хийлгэхийг зөвлөжээ. Хэдийгээр хүнд өвчин туссан ч гэсэн Х болон түүний ар гэрийнхэн сэтгэлийн тэнхээтэй байж, гадаадад эмчилгээ хийлгэхэд шаардлагатай мөнгийг хандив тусламжийн аргаар цуглуулж чадна гэдэгтээ бүрэн итгэлтэй байлаа. Учир нь Х-ийн эхнэр хүүхдүүд, ах дүүс нь түүний олонд танигдсан нэр хүнд, урлагийн ертөнц дэх өргөн холбоо сүлбээнд нь бүрэн найдвар тавьж байсан аж. Ингээд жүжигчин Х-д хандив цуглуулах урлагийн оддын тоглолт зохион байгуулахаар болж, мөн нэр хүндтэй хэд хэдэн бизнесменд хандаж, хөрөнгө мөнгөөр тусална гэсэн найдвартай хариултыг сонсчхоод байжээ. Гэтэл яг энэ үед нь Монголд ажлын шугамаар ирсэн баруун европын нэгэн улсын христийн сүмийн пастор буюу номлогч хүн Х-тэй санаандгүй тохиолдлоор танилцжээ. Х олонд танигдсан алдартай жүжигчин болохоосоо өмнө христэд итгэгч нэгэн байсан тул уг номлогч түүнд туслахаар шийджээ. Ингээд өөрийн улсад түүнийг аваачиж, тэндхийн нэгэн хувийн эмнэлэгт бүх зардлыг нь сүмийн шугамаар даан эмчлүүлж, эдгээсэн байна. Х нэгэнт эрүүл болсон тул хандивын тоглолт хийж, бизнесменүүдээс мөнгө авах шаардлага гарсангүй.

Хэдийгээр Х-д тохиолдсон энэ тохиолдлыг маш азтай гэж хэлж болох боловч хорт хавдраар өвчилсөн хүн бүрт ийм ховорхон завшаан тохиолдохгүй нь мэдээж. Бас хорт хавдраар өвчилж байгаа хүн бүр христэд итгэгч биш. Тиймээс Х-д тохиолдсон шиг сохор аз хорт хавдартай бусад хүмүүст тохиолдох албагүй юм. Ийм тохиолдол дэлхийн бусад улс орнуудад ч мөн адил хорт хавдартай 100 өвчтөний зөвхөн ганцад нь тохиолддог гэж хэлж болно. Сохор азад найдаад суух уу?

Жишээ-2. Иргэн Д санаандгүй байж байгаад элэгний ховор төрлийн өвчнөөр өвдсөнөө мэджээ. Түүний өвчний оношийг эмч нар Монголын байтугай дэлхийн анагаах ухаанд маш ховор тохиолддог өвчин хэмээн үзжээ. Нэг төрлийн хорт хавдрын ховор тохиолдох хэлбэр гэж хэлж болно. Ингээд Д яаралтай Сингапурын нэгэн эмнэлгийг зорьж, эмчилгээ хийлгэхээр боллоо. Сингапурын эмнэлэг түүний элгэнд хийх хагалгааг нэн ховор төрлийн хүнд хагалгаа хэмээн хэлсэн бөгөөд үнэ өртөг нь 100 мянган ам долларт дөхөж очиж байлаа. Д бол 1990-ээд оноос хойш тасралтгүй ганзагын наймаа, бизнес хийсэн нэгэн бөгөөд дунд зэргийн хувийн аж ахуй бүхий компанийн захирал юм. Түүний төрсөн ах болон багын хоёр найз нь мөн адил дунд зэргийн хувийн аж ахуйтнууд аж. Д өөрийн дансанд олон жилийн турш хуримтлуулсан хуримтлалынхаа талаас илүүг нь хагалгааны төлбөрт зориулж гаргасан ч цаана нь 20-25 мянган ам.доллар яах аргагүй дутаж байлаа.

 

Түүний эхнэрийн ярьснаар “Өчнөөн олон жилийн турш зовж байж хэдэн хүүхдэдээ хуримтлуулсан жоохон хөрөнгөө бүгдийг нь шавхаад дуусгалтай биш. Би хүнд хагалгаагаа даахгүй нас барлаа гэхэд миний эхнэр хүүхдүүд яаж амьдрах юм болж байна. Тиймээс ерөөсөө хагалгаа хийлгэхээ болиод хэдэн жилдээ эм тариагаар торгоож байгаад бурхныхаа оронд очдог юм бил үү” хэмээн Д хэлж байжээ. Гэвч Д-ийн төрсөн ах болон багын хоёр найз нь түүнд тусалж, дутуу үлдсэн 20 мянган ам.долларыг замын зардлын хамтаар гарган өгч, найздаа тусалснаар тэрээр Сингапурт хагалгаа хийлгэж, эрүүл саруул болоод одоо бизнесээ үргэлжлүүлэн хийгээд сайхан амьдарч байна.

Д болон түүний ах дүүс, найз нөхдийг амьдралын боломжтой буюу бидний хэлдгээр хангалуун дундаж амьдралтай давхаргынхан гэж хэлж болно. Гэвч бодит амьдрал дээр хорт хавдар тусч, өндөр үнэтэй эмчилгээ, хагалгаа хийлгэх шаардлагатай тулгарч буй айл өрх, хүн бүр Д шиг хангалуун амьдралтай биш. Тэгээд ч Д-д ах болон найзууд нь туслаагүй бол тэрээр дансан дахь бүх мөнгөө шавхаж хагалгаа хийлгээд, цаана нь яаж амьдрах вэ гэсэн санхүүгийн хүндхэн асуудалтай тулгарах байсан нь эндээс харахад ойлгомжтой байна. Ийм тохиолдолд Д шиг ихэнх хүмүүс автомашин, байшин зэрэг үл хөдлөх хөрөнгөө зарж борлуулахаас өөр аргагүй болдог нь бодит үнэн. Эцэст нь дахин хэлэхэд хорт хавдраар өвчилж байгаа хүн бүр Д шиг санхүүгийн боломжтой байдаггүй. Эртхэн наймаа, бизнес хийж эхэлдэг байж гээд хий дэмий харуусаад суух хэрэг үү?

Тэгвэл хорт хавдрын өвчлөл өндөртэй гаднын орнуудад энэ байдал ямар байдаг вэ?

Тэрбум хүрсэн хүн амтай Энэтхэг улс хорт хавдрын өвчлөлөөрөө манайхтай адилхан бүс нутагтаа тэргүүлдэг. Ялангуяа Бомбэй, Дели, Калькутта, Мумбай зэрэг томоохон хотуудад агаарын бохирдлоос үүдэлтэй уушигны хорт хавдрын өвчлөл сүүлийн арван жилийн дотор 2,5 дахин өссөн болохыг тус улсын Zeenews агентлагийн мэдээнд дурджээ.

Уушгины болон элэгний хорт хавдраар өвчилсөн энэтхэг иргэд эмчилгээний зардал мөнгөө хэрхэн шийдвэрлэсэн талаарх нэгэн сонирхолтой судалгааг The Hindu сонины сурвалжлагч Манмар Сингх хийж үзжээ.

Манмар 2016 онд уушгины болон элэгний хорт хавдраар өвчилсөн 100 энэтхэг хүний бодит жишээнүүдийг судалж үзсэн байна. Ингээд үзэхэд Калькутта хотын тэргүүн баячуудын нэг Вихааны гэр бүлийн нэгэн гишүүнээс бусад бүх уушгины болон элэгний хорт хавдартай хүмүүс дотооддоо эмчилгээ, хагалгаа зэргийг хийлгэжээ. Ганцхан Вихаан л өөрийн гэр бүлийн гишүүнийг АНУ-д аваачиж өндөр үнэтэй элэг солиулах мэс засал хийлгэсэн байна. Вихааныг тооцохгүй хасвал цаана нь 99 өвчтөн үлдэж байна. Эдгээр 99 тохиолдлын 26 нь улсдаа төлсөн нийгмийн даатгалынхаа тусламжтайгаар хорт хавдраа ялан дийлсэн бол манай монголчуудын хэрэглэдэг хандив тусламж цуглуулах аргаар зөвхөн хоёр хүн л эрүүл саруул болж чадсан аж. Харин одоо цаана нь дахиад 71 өвчтөн үлдэж байна. Эдгээрийн 33 нь бага болон өсвөр насны хүүхдүүд байжээ. 33 хүүхдийн дөнгөж 10 нь л нийгмийн эрүүл мэндийн даатгал болон улсын халамжаар эмчлүүлж чаджээ.

Үлдсэн 23 нь 2017 онд Манмарыг энэ судалгаагаа хийх үед шаардлагатай эмнэлгийн тусламж авч чадалгүй өвчнөө улам хүндрүүлээд л байгаад байсан гэнэ. Тэд бол Бомбэй, Дели хотын хамгийн ядуу хорооллуудад амьдардаг амьдралын боломж нэн тааруу айлын хүүхдүүд юм.

 

Ингээд 100 өвчтөнөөс хүүхдүүдийг оруулаад 62 өвчтөн тооноос хасагдаж, цаана нь 38 тохиолдол үлдэж байна. Сэтгүүлч Манмарын сурвалжилж олж мэдсэнээр энэ 38 тохиолдол бүгдээрээ эмнэлгийн тусламж авч чадалгүй хорт хавдраар хорвоог орхисон хүмүүс гэнэ. Манмарын хийсэн энэхүү сонирхолтой судалгааг Энэтхэгийн хөрш, дэлхийн хамгийн ядуу буурай орнуудын нэг болох Бангладеш улс дахь НҮБ-ийн ажилтнууд өөрсдийн тайландаа дурдсан байсныг ашиглалаа. Энэтхэг бол Бангладешийн дэргэд хөгжингүй орон. Харин Бангладешт хорт хавдраа эмчлүүлж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадахгүйн улмаас нас барагсдын тоо жилд хэдэн мянгаараа тоологддог гэж хэлж болно. Тус улсад олон сая орон гэргүй, тэнэмэл иргэд байдаг бөгөөд тэдгээрийн хэчнээн нь хорт хавдар тусаад, түүнийгээ өөрөө ч мэдэлгүй хорвоог орхиж байгааг нарийн судалж тогтоосон судалгаа өнөөгийн байдлаар байхгүй юм.

Монголын нөхцөл гарч буй хорт хавдрын байдалд үндэслэн манай компани хорт хавдрын даатгалын үйлчилгээг зах зээлд нэвтрүүлсэн билээ. Танд хорт хавдрын даатгалын үйлчилгээг санал болгож байгаа бөгөөд https://nlic.mn/eruulmend/khavdar  линкээр хандаж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.