2019/10/20
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,679.03₮
B30
УЛААНБААТАР
|
-6°
B30
УЛААНБААТАР
|
-4°
B30
УЛААНБААТАР
|
-5°
18:00
S29
19:00
S29
20:00
S29
21:00
S29
-1°
22:00
S29
-2°
23:00
S31
-2°
00:00
S31
-3°
01:00
S31
-3°
02:00
S31
-3°
03:00
S29
-3°
04:00
S29
-3°
05:00
S29
-4°

Японд суралцах мэдээллийн яармаг болно

ikon.mn
2019 оны 9 сарын 18
iKon.MN

2019 оны 9 дүгээр сарын 21, 22-ны өдөр  Монгол-Японы Хүний Нөөцийн Хөгжлийн Төв нь “Японд суралцах мэдээллийн яармаг-2019”-ийг 10 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

Мэдээллийн яармагийн үеэр Японы улсын болоод хувийн их дээд сургуулиудын төлөөлөгчид хүрэлцэн ирж сургуулийн тухай танилцуулга илтгэл, ганцаарчилсан зөвлөгөөг өгөх бөгөөд Японы элчин сайдын яам, Японы оюутныг дэмжих холбоо(JASSO), Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр зэрэг тэтгэлэгт хөтөлбөр зарладаг байгууллагууд ч оролцон зөвлөгөө мэдээлэл өгөх болно.

Энэ жилийн мэдээллийн яармагт маань Күмамото мужийн асаргааны консерциумын төлөөлөгчид ирж оролцох ба асаргаа сувилгааны чиглэлээр Япон улс руу явах гэж байгаа, сонирхож байгаа хүмүүст үнэн зөв мэдээлэл өгнө. Тиймээс ЕБСургуулийн сурагчид, оюутан залуус болон гадаад харилцаа, гадаадад оюутан суралцуулах асуудал хариуцсан албаны хүмүүсийг яармагт хүрэлцэн ирж оролцохыг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Монгол-Японы төвийн 7511-0879 утас руу холбогдох мөн Facebook event page хуудас руу орж оролцогч сургууль бүрийн мэдээллийг авах боломжтой.

 

Эх сурвалж: Монгол дахь Японы ЭСЯ

x