Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/18-НД НИЙТЛЭГДСЭН

Голомт банк “Global investor” арга хэмжээг зохион байгууллаа

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 9 сарын 18
Сурталчилгаа
Зураг зураг

Хөрөнгийн зах зээлийн өнөө ба ирээдүйн чиг хандлагыг хэлэлцдэг, зах зээлийн шинэ боломж, үүсэж буй нөхцөл байдал, түүнийг ашиглан хэрхэн хөрөнгө оруулалт хийж ашиг, орлого олох талаар мэргэжлийн шинжээчдийн зөвлөгөөг хүргэдэг “Global investor” арга хэмжээг Голомт банк 2 дахь удаагаа зохион байгууллаа.

2019 оны хавар зохион байгуулагдсан “Global investor” хөтөлбөрт хөрөнгийн зах зээл сонирхогч, хөрөнгө оруулагч 200 гаруй зочид оролцож, дэлхийн зах зээлд хөрөнгө оруулах боломж хийгээд дотоодын мэргэжилтнүүдийн туршлагаас хуваалцсан бол энэ удаад АНУ-аас Чикагогийн Мерчант Бирж Группын итгэмжлэгдсэн илтгэгч Хенри Парк, Данийн Саксо банкны Хятадын бүс хариуцсан арилжааны захирал Раян Вү нарын мэргэжлийн шинжээчид урилгаар оролцож, гадаад зах зээл дэх хөрөнгө оруулалтын бодит туршлага хуваалцсанаараа онцлог байлаа.

Мөн арга хэмжээний үеэр Голомт банкны харилцагч дэлхийн хөрөнгийн захад хөрөнгө оруулж ашиг хүртэх боломж бүхий “Гибрид хадгаламж”-ийн талаарх өөрийн амжилттай кэйсийг сонирхуулсан ба тухайн харилцагчийн хадгаламжийн дундаж хүү 21 хувьд хүрсэн байна.

Уг арга хэмжээнд хөрөнгийн зах зээл сонирхогч, хөрөнгө оруулагч 300 орчим зочид, төлөөлөгчид оролцож зах зээлийн талаарх мэдлэг, ойлголтоо тэлсэн юм. Банкаар дамжуулан гадны зах зээлд хөрөнгө оруулж ашиг орлого олох боломж хүн бүрт нээлттэй бөгөөд уг боломжийг гибрид хадгаламж олгож байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг 70127676, hybrid@golomtbank.com и-мэйл хаяг руу хүсэлт явуулан аваарай.  

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.