2019/11/19
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,703.56₮
B30
УЛААНБААТАР
-10°
|
-23°
B30
УЛААНБААТАР
-7°
|
-17°
B30
УЛААНБААТАР
-3°
|
-15°
23:00
S31
-20°
00:00
S31
-19°
01:00
S31
-18°
02:00
S31
-18°
03:00
S31
-18°
04:00
S31
-18°
05:00
S31
-18°
06:00
S31
-18°
07:00
S31
-18°
08:00
S31
-18°
09:00
S32
-17°
10:00
S32
-14°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/09/18 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тайваниас харилцаагаа тасалсан Соломоны арлуудын ерөнхий сайдтай АНУ-ын дэд ерөнхийлөгч уулзахаас татгалзжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 9 сарын 18
iKon.MN
Соломоны арлуудын ерөнхий сайд, Тайваний ерөнхийлөгч нар

Саяхан Номхон далайн Соломоны арлууд улс Тайвань арлаас дипломат харилцаагаа тасалж, Бээжинтэй түншлэхээр болсон билээ.

Ингэснээр энэ улс нь 2016 оноос хойш түншээрээ Тайванийг эх газрын Хятадаар сольсон зургаа дахь улс болж байна.

Тэгвэл Соломоны арлуудын ерөнхий сайдтай энэ сард хийхээр төлөвлөж байсан уулзалтаа АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пэнс цуцалсан талаар Цагаан ордны эх сурвалж мэдээлжээ.

Соломоны ерөнхий сайд Манассех Согаваре өнгөрсөн долдугаар сард Пэнстэй ярилцах хүсэлтээ илэрхийлж, энэ сард Нью Йорк хотод болох НҮБ-ын ерөнхий ассамблейн чуулганы үеэр уулзах гэж байсан юм.

“Соломоны арлууд улс дипломат хэлхээ холбоогоо Тайваниас БНХАУ руу шилжүүлсэн нь ийм үр дүнд хүргэж байна. Тус улсын эрх баригчид түүхэн харилцааг сүйрүүлэх алхам хийсэн. АНУ-тай урт хугацаанд түншлэх амлалтаа Хятадтай үүсгэсэн богино хугацааны ашиг сонирхлоор сольж байна” гэж албаны эх сурвалж тайлбарлажээ.

Америк-Хятадын сөргөлдөөний нэг халуун цэг нь Тайваний асуудал болдог. 1949 онд тусгаар тогтнолоо зарласан Тайванийг эх газрын Хятад өөрийн салшгүй хэсэг гэж үздэг юм.

Харин АНУ-ын засаг захиргаа Тайванийг дэмжих бодлого барьж, зэр зэвсэг нийлүүлдэг.

Соломоны арлууд хэлхээ холбоогоо тасалсны дараа Тайвань нь дэлхийн 16 улстай дипломат харилцаатай үлдэж байна. Тэдгээр нь голдуу Төв Америк, Номхон далайн хөгжил буурай, жижиг улсууд байгаа юм.

Британийн колони байсан, 600,000 хүн амтай Соломоны арлууд улс гэхэд Номхон далайн бүс нутагт Тайваний хамгийн том түнш байв.

 

Эх сурвалж: Reuters

 

x