Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/18-НД НИЙТЛЭГДСЭН

Намрын ногоон өдрүүд “Мишээл ЭКСПО” төвд эхэлж байна

Б.Билгүүн, iKon.mn
2019 оны 9 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Намрын ногоон өдрүүд” арга хэмжээ 9 дүгээр сарын 18-24-ний өдрүүдэд “Мишээл ЭКСПО” төвд эхэлж байна. 

Тус арга хэмжээнд нийслэл, 21 аймгаас шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, тариаланчид, ногоочид оролцоно.

“Намрын ногоон өдрүүд-2019” нэгдсэн арга хэмжээний үеэр:

  • 9-р сарын 20-нд “Баяжуулсан хүнс”
  • 9-р сарын 21-нд “Атар-60 жил” болон “Үндэсний хоол”
  • 9-р сарын 22-нд  “Мах сүүний анхдугаар аян”
  • 9-р сарын 23-нд  “Алсыг харъя, Органикийг сонгоё” өдөрлөгийг зохион байгуулах аж.

Өнгөрсөн жилийн арга хэмжээнд  хүнсний боловсруулах салбарын 180 гаруй аж ахуйн нэгж, иргэн, хоршоо, “Алтан намар” үзэсгэлэн худалдаанд 18 аймаг болон нийслэлийн төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тариалагч 250 гаруй иргэн, хоршоо, аж ахуйн нэгж оролцож, дундын зуучлалгүй хэрэглэгчдэд шууд борлуулалт хийсэн юм.

Ингэхдээ нийт 3 тэрбум орчим төгрөгийн борлуулалт хийгдсэн нь өмнөх жилүүдээс 3 дахин өсжээ. Дотоодын хүнс үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгдсэн, сав, баглаа боодол сайжирсан, бүтээгдэхүүний чанар дээшилсэн, оролцогчдын тоо нэмэгдсэн онцлогтой байсан байна.