2019/11/23
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,706.68₮
B30
УЛААНБААТАР
-15°
|
-23°
B30
УЛААНБААТАР
-14°
|
-25°
B30
УЛААНБААТАР
-9°
|
-21°
07:00
S26
-27°
08:00
S26
-26°
09:00
S26
-23°
10:00
S26
-20°
11:00
S26
-18°
12:00
S26
-16°
13:00
S26
-15°
14:00
S26
-14°
15:00
S26
-14°
16:00
S30
-15°
17:00
S30
-17°
18:00
S29
-18°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/09/18 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зөгийн сүрэг онгоцны нислэгийг саатуулсан явдал Энэтхэгт гарчээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 9 сарын 18
iKon.MN

Хоёр өдрийн өмнө Энэтхэгийн Air India компанийн нисэх онгоц Колкатта хотоос зорчигч тээвэрлэх байсан ч зөгийнүүдийн халдлагаас болоод гурван цаг саатжээ.

Airbus A319 загварын онгоцны нисгэгчийн бүхээгний нэг талын цонхон дээр олон мянган зөгий сууж, үзэгдэх орчныг хязгаарласан байна.

Хэрвээ ийм олон зөгий онгоцны хөдөлгүүрт нэвтэрсэн бол осол болох аюултай байжээ.

Зөгийнүүдийг үргээх гэсэн нисэх буудлын ажилтнууд хариу довтолгоонд өртсөн байна.

Ингээд цаг гаруйн дараа гал сөнөөгчдийг дуудаж, усаар шүршүүлснээр нисэх онгоц зөгийнүүдээс салж чаджээ. Зөгийнүүд шинэ газар нутагт нүүдэллэн явах замдаа сууж амрах мод бут олдоогүйгээс онгоцны цонхон дээр суусан байх гэж судлаачид дүгнэсэн байна.

Өнгөрсөн онд Өмнөд Африкийн Mango Airlines компанийн онгоцны хөдөлгүүрт зөгийнүүд үүрлэснээс нислэг саатаж байжээ.

Зөгий үржүүлгийн мэргэжилтнүүд дал модны навчаар өдөөж нисгэх арга хэмжээ авснаар онгоц барьцаанаас чөлөөлөгдөж байв. Дал модны навчны үнэрт зөгийнүүд татагддаг ажээ.

Эх сурвалж: The Washington Post

 

x