Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/18-НД НИЙТЛЭГДСЭН

Мексикийн мөрдөгчид нүхэнд булагдсан 41 хүний цогцсыг илрүүлээд байна

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 9 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Мексикийн Халиско мужийн Гуадалахара хотын орчимд нүхэнд булсан хүмүүсийн цогцсыг энэ сарын эхээр цагдаа нар илрүүлж байв.

Орон нутгийн оршин суугчид эвгүй үнэр ханхалж, ялаа шавсан сэжигтэй газрын тухай мэдээлэл өгснөөр илрүүлсэн юм.

Нүхнээс одоогоор 119 уутанд хийсэн хүний биеийн хэсгүүд гараад байна. Тэдгээрийг долоо хоногийн турш шинжилсэн мэргэжилтнүүд 13 хүний бүтэн цогцос, 16 хүний зэрэмдэглэсэн цогцос, зургаан хүний толгой, зургаан хүний бие болохыг тогтоосон тухай өчигдөр хэвлэлд мэдээлжээ.

Нийтдээ 41 ялгаатай хүний цогцос болон биеийн хэсгүүд байгааг тогтоосон байна.

Хар тамхины гэмт хэргийн бүлэглэлүүдийн хооронд дайн зөрчил ширүүссэнтэй холбоотой Мексикт ийм нууц булшнууд олноор илэрдэг болоод байгаа. Гэмт этгээдүүд өрсөлдөгч бүлгийн гишүүдийг эсвэл барьцааны хүмүүсийг бөөнд нь алж хядсаныхаа дараа ингэж нуудаг байна.

Өнгөрсөн сард Мексикийн засгийн газар нийтдээ 3,000 гаруй нууц булшнаас 4,784 хүний цогцос илрүүлээд байгааг зарлаж байв.

Долдугаар сард мөрдөгчид Гуадалахарагийн ойролцоо айлын хашаанаас 21 хүний цогцос нуусан булш илрүүлсэн юм. Тавдугаар сард Халиско мужийн хоёр хэсэг газраас нийт 34 хүний цогцос илрүүлжээ.

Энэ удаагийн илрүүлсэн булшийг ухах ажил үргэлжилж байгаа бөгөөд нийт хэдэн хүний цогцос гарах нь тодорхойгүй байна.

 

Эх сурвалж: Associated Press