Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/18-НД НИЙТЛЭГДСЭН

Индонез улс эмэгтэйчүүдийн гэрлэх насны босгыг өсгөв

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 9 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Индонез улсын парламент өчигдөр тус улсын охид бүсгүйчүүдийн гэрлэх насны босгыг 19 болгон нэмэгдүүлэх шийдвэр гаргажээ.

Одоогийн хуулиар охид 16 наснаас, залуус 19 наснаас эхлэн гэр бүл зохиох эрхтэй болдог.

Гэхдээ эцэг эх нь орон нутгийн албаныхан болон шашны удирдагчидтай зөвшилцөөд охидоо үүнээс ч бага насанд нь гэрлүүлэх үзэгдэл түгээмэл байдаг юм.

Статистик тоо баримтаас үзвэл Индонез улс нь насанд хүрээгүй охидыг гэрлүүлэх хувь хэмжээгээрээ дэлхийд наймдугаарт бичигддэг.

Индонезийн охидын 14 хувь нь 18 наснаасаа өмнө, 1 хувь нь 15 наснаасаа өмнө богтлогддог тухай Юнисефийн тайланд өгүүлсэн байна.

Үүнд ядуурал, нийгмийн хэм хэмжээ, гэр бүлийн нэр хүндийг дээдлэх уламжлал, шашин зэрэг хүчин зүйлүүд нөлөөлдөг ажээ.

Өчигдрийн гаргасан шийдвэрийг “Индонезийн хүүхдүүдэд өгч буй том бэлэг” гэж тус улсын эмэгтэйчүүд, хүүхдийг хамгаалах яамны сайд Йохана Ембисе мэдэгджээ.

 

Эх сурвалж: CNN