2019/10/17
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,674.62₮
B30
УЛААНБААТАР
10°
|
-2°
B30
УЛААНБААТАР
14°
|
-1°
B30
УЛААНБААТАР
|
15:00
S32
11°
16:00
S32
10°
17:00
S32
18:00
S31
19:00
S31
20:00
S31
21:00
S29
22:00
S29
-1°
23:00
S26
-1°
00:00
S26
-1°
01:00
S29
-2°
02:00
S29
-2°

ҮЙЛ ЯВДАЛ: ЭМЯ-ны нээлттэй өдөрлөг болно

А.Намуун, iKon.mn
2019 оны 9 сарын 18
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

Д.Сүхбаатарын талбайд

10:00 цагт Эрүүл Мэндийн Яамны нээлттэй өдөрлөг болно. Энэ үеэр Эрүүл мэндийн салбарын бодлого, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, төрийн үйлчилгээг нэг цэгээс авахаас гадна зарим төрлийн эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж, мэргэжлийн эмч нар зөвлөгөө өгч ажиллана.

АТГ-ын хурлын зааланд

11:00 цагт АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс "Мэдээлэлгүй байгаа нь авлигад дарлагдахын үндэс" сэдэвт хэвлэлийн хурал зарлаж байна. Хурлаар орон нутагт АТГ-ын ажлын явц ямар түвшинд хэрэгжиж буй болон алдаа дутагдалыг бодит жишээ тоо баримттай гаргах юм байна.

Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагаас МСНЭ-ээс УИХ-ын гишүүн Ц.Гарамжав болон сэтгүүлч Н.Өнөрцэцэг нартай холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ.  

11:30 цагаас Сангийн яамнаас М-Ойл ХХК-тай холбоотой гаргасан шийдвэрийн талаар хохирогчид мэдээлэл хийнэ.

МБА-ны 3-р давхарт Хар тамхитай тэмцэх газарт

12:00 цагаас ЦЕГ-ын Хар Тамхитай тэмцэх газраас хар тамхитай тэмцэх чиглэлээр хийгдэх томоохон ажлууд болон цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийнэ.  Хар тамхитай тэмцэх газрын дарга мэдээлэл өгнө.

Монгол Ньюс мэдээллийн төвд

11:00 цагт  Зонхилон тохиолдох хорт хавдрын эсрэг үндэсний аяны талаар зохион байгуулагч "Хаппи веритас" эмнэлгээс мэдээлэл хийнэ

11:30 цагт Эрдэмтдийн үндэсний зөвлөлөөс "Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьцааны асуудлаар хэвлэлийн хурал зарлалаа.

12:00 цагт "Эерэг монгол" нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагуудын нэгдсэн чуулганы талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.

12:30 цагт Бат хааны цаг тооны бичгийн талаар "Он сар олгогч Бэхи" ХХК-иас мэдээлэл хийнэ.

 

x