Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/18-НД НИЙТЛЭГДСЭН

Кальц яагаад хүн бүрт хэрэгтэй вэ?

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 9 сарын 18
Сурталчилгаа
Зураг зураг

Хүний биед 206 яс байдаг. Эдгээр яснууд нь биднийг зогсох, чөлөөтэй хөдлөх ба идэвхтэй амьдралын хэв маягт хөтлөхөд тусалдаг. Бага залуу насанд буюу яс ургах үед болон яс сийрэгжих (остеопороз) өвчний эмчилгээнд, мөн ахимаг насанд яс бэхжилтийг дэмжихэд кальц нэн чухал үүрэгтэй юм. Харамсалтай нь хүний бие өөрөө кальцийг боловсруулдаггүй бөгөөд зөвхөн хоол хүнсээр кальцаа нөхөж авдаг. Түүнчлэн бие махбодын систем тогтвортой ажиллахын тулд цусанд үргэлж бага зэрэг кальц агуулагдаж байх ёстой. Хэрэв таны хоолны дэглэмд кальцийн хэмжээ хэтэрхий бага нөхцөлд эргээд яснаас кальцаа нөхдөг байна!

Бостоны Их Сургуулийн эрдэмтдийн судалснаар хvн хоногт 1000 мг кальц хэрэглэснээр цусны даралт 40 хувь хvртэл буурдаг нь тогтоогдсон. Мөн кальц нь хорт хавдрын өсөлтийг удаашруулах, судасны дотуур тогтсон өнгөрийг арилгах, судсыг цэвэрлэх, мэдрэлийн системийн тамирыг хэвийн барих зэрэг гайхамшигтай vйлчилгээтэй.

Бостоны Их Сургуулийн эрдэмтдийн судалснаар хvн хоногт 1000 мг кальц хэрэглэснээр цусны даралт 40 хувь хvртэл буурдаг нь тогтоогдсон. 

Хvний бие махбодод кальц шингэхдээ эхлээд бvх эрхтэн системийг хангаад хамгийн сvvлд ясанд хуваарилагдах тул яс сийрэгжих аюул тулгардаг. Кальц дутагдсанаар яс сийрэгжихээс гадна даралт ихсэх, цаашилбал мэдрэлийн систем муудах аюултай.

Ясны эдийн эрдсийн нягтрал төрсөн цагаас 25 нас хүртэл тогтмол нэмэгддэг ч 30 наснаас хойш ясны эд нягтралаа алдаж эхэлдэг. Харин эмэгтэйчүүдийн хувьд энэ өвчин илрэх нь эрэгтэйчvvдээс 4 дахин их байдаг. Учир нь эмэгтэй хvн хүүхэд тээгээд гаргахад 30.000 мг кальц зарцуулж, нэг удаа хөхөөрөө хөхvvлэхэд 300 мг кальц алдаж байдаг. Улмаар цэвэршилтийн vед яс сийрэгжих өвчнөөр (остеопорез) өвчлөх магадлал ихэсдэг бөгөөд цэвэршилтийн үед шингэн багассанаас ясны эдийн vхжил хурдасдаг.

Ясыг бэхжүүлэхэд юу шаардлагатай вэ?

Хүний бие махбодын хэвийн ажиллагаанд, тэр тусмаа яс бэхжилтэд эрүүл тэнцвэртэй хооллолт хамгийн чухал юм. Үүний тулд кальцаар баялаг олон төрлийн хоол идэх хэрэгтэй. Хоолны дэглэмдээ тараг, ногоон өнгөтэй ногоо, самар, бууцай, шош болон сарин загасыг (шууд ястай нь идэхээр!) хэрэглэх, кальцийг шингээхэд саад учруулдаг давсыг багасгах, кофе болон хийжүүлсэн ундааг хязгаарлах хэрэгтэй. Мөн өөрийн биеийн жинд суурилсан дасгал хөдөлгөөн хийснээр ясаа бэхжүүлэх боломжтой.

Кальцийг хүнснээс авах бололцоотой ч хоол хүнснээс авсан кальцийн ердөө 30-40% нь биед бүрэн шингэдэг. Нэг өдрийн шаардлагатай хэмжээг авах тийм ч амаргүй, тиймээс нэмэлт бэлдмэлийг хэрэглэх хэрэгтэй.

Кальцийг нэмэлтээр хэрэглэхэд юуг анхаарах вэ?

Кальцийн шингэцийн хамгийн том хүчил зүйл бол Д аминдэм. Таны бие махбод Д аминдэмийг хангалттай авахгүй бол хоол хүнс болон хүнсний нэмэлт бүтээгдэхүүнээс авч  буй кальц тань таны биед шингэж чадахгүй гэсэн үг юм. Тиймээс кальцийг Д аминдэмтэй нэгэн зэрэг хэрэглэх нь нэн чухал. 

 

Кальцийг Д аминдэмтэй нэгэн зэрэг хэрэглэх нь нэн чухал. 

50 гаруй жилийн түүхтэй, 60 гаруй оронд үйл ажиллагаагаа явуулдаг Шведийн Орифлэйм компанийн Вэлнэс эрүүл мэндийн цувралын “Далайн кальц ба Д аминдэм” иж бүрдэл нь байгалийн гаралтай кальц болон Д аминдэмийг нэгэн зэрэг агуулсан, 70 гаруй нэмэлт бичил элементүүдтэй хүнсний нэмэлт бүтээгдэхүүн юм. Иж бүрдлийг Исландын далайн цэвэр уснаас, байгаль орчинд аюулгүй аргаар хураасан далайн замгаас гаргаж авдаг бөгөөд байгалийн гаралтай гэдгээрээ онцгой бүтээгдэхүүн.

Дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцах бол дараах холбоосоор зочлоорой: https://mn.oriflame.com/wellness/Calcium-lookbook

“Далайн кальц ба Д аминдэм” иж бүрдлийг 77-336-336 утсаар захиалан KGB Tegbe болон Монгол Шуудангийн Улаанбаатар хот дахь 38 салбараар хүргүүлэн аваарай.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.