Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/18-НД НИЙТЛЭГДСЭН

Монголд долдугаар сард ирсэн жуулчдын тоогоор Хятад тэргүүлж, Солонгос удаалжээ

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 9 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Монгол Улсыг зорин ирсэн жуулчдын тоо 2019 оны эхний хагас жилийн байдлаар 215,780-д хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 6.48 хувиар өссөн талаар бид өмнө нь мэдээлсэн.  

Тэгвэл энэ оны долдугаар сарын байдлаар Монгол Улсад нийт 108,755 гадаадын иргэн ирснээс 99,321 нь буюу 91.3 хувь нь жуулчин байсныг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас онцоллоо.

Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад жуулчдын тоо 18,632-оор буюу 23.1 хувиар өссөн үзүүлэлт байв. 

Тодруулбал, Ази, Номхон далайн орноос энэ жил хамгийн их буюу 58,073 жуулчин ирсэн бол Ойрх Дорнодоос хамгийн бага буюу 388 жуулчин иржээ.

Монголд ирсэн жуулчдын өсөлтийг улс орноор нь харвал өнгөрсөн долдугаар сард Итали, Хонг Конгоос ирсэн жуулчдын тоо нэмэгджээ.

Харин БНХАУ (24,736), БНСУ (24,585)-аас ирсэн жуулчдын тоо хамгийн их байгаа бол Австрали, Швейцараас ирсэн жуулчдын тоо буурсныг доорх хүснэгтээс харах боломжтой.  

График 1. Жуулчид голлох зах зээлийг орноор  /2019 оны 7 сар/

 
# Улс 2018-7 сар 2019-7 сар Өөрчлөлт%
1 БНХАУ 21,706 24,736 14.0%
2 БНСУ 20,014 24,585 22.8%
3 ОХУ 16,146 18,553 14.9%
4 БНКазахстан Улс   4,626 0.0%
5 Япон 3,324 4,068 22.4%
6 АНУ 3,687 3,778 2.5%
7 ХБНГУ 2,772 3,168 14.3%
8 БНФранц Улс 2,691 3,041 13.0%
9 Тайвань 1,314 1,343 2.2%
10 ИБУИНВУ 1,082 1,174 8.5%
11 Австрали 1,220 1,128 -7.5%
12 Нидерландын Вант Улс 992 858 -13.5%
13 БНИтали Улс 643 827 28.6%
14 Швейцар 928 820 -11.6%
15 Хонг Конг (БНХАУ) 546 780 42.9%
16 Бусад 3,624 5,836 61.0%