Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/16-НД НИЙТЛЭГДСЭН

Зарим нутгаар хур тунадас орно

А.Намуун, iKon.mn
2019 оны 9 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнөө шөнө зүүн аймгуудын нутгийн зүүн, маргааш өдөр баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн хур тунадас орж, нутгийн зүүн хагаст салхи шуургатай байна гэж ЦУОШГ-аас мэдээллээ.

-Есдүгээр сарын 16-ны 20:00 цагаас 17-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ-

Улаанбаатар хот: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 1-3 градус, өдөртөө 13-15 градус дулаан байна.
Баруун аймгуудын нутгаар: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 12-17 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 6-11 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.
Төвийн аймгуудын нутгаар: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.
Зүүн аймгуудын нутгаар: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 2-7 градус, өдөртөө бүх нутгаар 11-16 градус дулаан байна.
Отрын нутаг Хэрлэнбаян-Улаан орчмоор: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 1-3 градус, өдөртөө 13-15 градус дулаан байна.
Говийн аймгуудын нутгаар: Цэлмэг. Салхи зүүнээс секундэд 7-12 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 2-7 градус, бусад хэсгээр 6-11 градус, өдөртөө Өмнөговийн нутгаар 19-24 градус, бусад хэсгээр 15-20 градус дулаан байна.

Энэ сарын 18-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

 18-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 20-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулаараа цас орно.

Салхи 18, 19-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.

 

Эх сурвалж: ЦУОШГ