Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/16-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлд явган зорчигч мөргөж, амь насыг нь хохироосон хоёр осол гарчээ

Т.Саран, iKon.mn
2019 оны 9 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнгөрсөн амралтын өдрүүдэд ТЦА-д зам тээврийн ослын шинжтэй 359 дуудлага иржээ.

Бямба, Ням гарагт ослын улмаас 18 хүн гэмтэж, хоёр хүний амь нас хохирсон байна. Үүнээс хоёр хүүхэд хүнд гэмтжээ. 

Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

  • Унадаг дугуйтай хүүхэд мөргөх хэлбэрээр-1
  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр -12
  • Мөргөлдөх хэлбэрээр 1
  • Онхолдох хэлбэрээр 1
  • Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрэр 1 тус тус бүртгэгдсэн байна.

Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 59 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцжээ.

Ноцтой зам тээврийн ослоос дурьдвал, СХД-ийн 4 дүгээр хороо Баянхошууны зам, Их нарангийн 12 гудамж 5 тоот хашааны хойд замд марк улсын дугаар нь тодорхойгүй автомашины жолооч, явган зорчигч 29 настай, эрэгтэйг Г мөргөж амь насыг нь хохироогоод хэргийн газрыг орхин явсныг ТЦА-ны бие бүрэлдэхүүн шуурхай ажилласны үр дүнд тээврийн хэрэгсэл болон жолоочийг олж тогтоон хуулийн дагуу шалгалтын ажиллагаа явуулж байна. 

Мөн СБД-ийн 14 дүгээр хороо Чингэлтэй өргөн чөлөө UB авто засварын зүүн замд Hino Ranger автомашины жолооч  Ө нь явган зорчигч 37 настай, эрэгтэй О-г мөргөж амь насын хохироожээ.

Явган зорчигч та зорчих хэсгээр хөндлөн гарахдаа “явган хүний гарц буюу гарамаар зам хөндлөн гарах. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайш хашлагагүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарч хэвших”-ийг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна.