Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/16-НД НИЙТЛЭГДСЭН

Японы хүн амд ахмад настнуудын эзлэх хувь түүхэн дээд хэмжээндээ хүрлээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 9 сарын 16
iKon.MN
Зураг зураг

2018 оны байдлаар ахмад настнуудын хүн амд эзлэх хэмжээ 28.4 хувь, ажиллах хүчинд эзлэх хэмжээ 12.9 хувь болсныг Япон улсын засгийн газар Ням гарагт зарлажээ.

65 ба түүнээс дээш настай иргэдийн тоо тус улсад 35.88 сая хүрсэн нь жилийн өмнөхөөс 320,000-аар нэмэгдсэн үзүүлэлт болсон байна. Харьцуулбал дэлхийд хүн ам нь хамгийн их хөгширч байгаа хоёр дахь улс болох Италид ахмадууд 23 хувийг эзэлдэг.

Японы 90 болон түүнээс дээш настай иргэдийн тоо 2.31 саяд хүрсэн бол 100-аас дээш настнууд 70,000 болжээ.

Ажиллах хүчний хомсдол нэмэгдэж байгаагаас ажил эрхэлдэг ахмадуудын тоо сүүлийн 15 жилийн турш тасралтгүй нэмэгдсэн байна. 

Ажил хөдөлмөр эрхэлж буй 8.62 сая ахмадын 3.5 сая нь эмэгтэйчүүд байгааг сүүлийн тоо баримт харуулжээ.

Ахмадуудын хамгийн олноор ажиллуулдаг салбар нь жижиглэн худалдаа, хөдөө аж ахуй, ойн аж ахуй байна.

Нийт хүн амд ахмад настнуудын эзлэх хувь хэмжээ 2025 онд 30 хувь, 2040 онд 35.3 хувьд хүрэх тооцоо гарсныг Япон улсын засгийн газар мэдээлжээ.

 

Эх сурвалж: Kyodo News