Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/16-НД НИЙТЛЭГДСЭН

Дараа үеийн өөртөө үйлчлэх банкны терминалууд танилцуулагдлаа

A.Жаргал
2019 оны 9 сарын 16
iKon.MN

Банкны технологи, бэлэн мөнгөний төлбөр тооцооны салбарт дэлхийд тэргүүлэгч Diebold Nixdorf корпорациас хувьсан өөрчлөгдөж буй банкны салбарт дараагийн шинэ үеийг авч ирэх цоо шинэ DN цувралын өөртөө үйлчлэх банкны төхөөрөмжүүдийг танилцууллаа. 

 

Энэхүү шинэ төрлийн олон талт, илүү дижилталчлагдсан АТМ машинууд нь хэрэглэгчдэд хүргэх үйлчилгээг хамгийн хүртээмжтэй, энгийн байлгахаар бүтээгдсэн бөгөөд өнгө, гэрэл, дэлгэц зэргийг санхүүгийн байгууллагууд тус бүрт, мөн тэдний харилцагч нэг бүрт зориулан хүссэн байдлаараа өөрчилж болдог болсноор зөвхөн технологийн хувьд ч биш, хэрэглэглээний хувьд мөн маш шинэлэг, сонирхолтой уур амьсгалийг бүрдүүлж өгөх болно. 

 

Банкны үйлчилгээ гэдэг салбарт очих биш зайнаас авч болох цахим үйлчилгээний хурдаар хэмжигддэг болсон өнөө үед АТМ машинууд ч гэсэн програм хангамжид суурилсан, орчин үеийн технологиудыг нэвтрүүлж, хэрэглэгчийн үйлчилгээ, маркетингийн цоо шинэ сувгийг бүрдүүлж байна.

Санхүүгийн салбарт дижитал шилжилтийн стратеги, алсын хараагаар тэргүүнд алхаж буй Diebold Nixdorf корпораци нь сүүлийн жилүүдэд АТМ машинуудын хяналт удирдлага, оношлогоо, засвар, онлайн үйлчилгээ зэргийг бүхэлд нь удирдах платформыг хөгжүүлээд байгаа ба энэхүү шинэ цувралын АТМ машинуудад үүнийг бүрэн утгаар нь нэвтрүүлэх боломжтой учраас үүнийг “Дараа үеийн АТМ машинууд” хэмээн нэрлээд байгаа юм.

Англи улсад төвтэй банк, карт, төлбөр тооцооны стратегийн судалгаа, зөвлөх үйлчилгээний RBR компанийн судалгаагаар “өнгөрсөн 2018 онд дэлхий даяар нийт 96 тэрбум зарлагын гүйлгээ АТМ  машинууд дээрээс хийгдсэн нь нийт дүнгээрээ 13 Их наяд Ам. Долларын дүнд хүрч байгаа нь АТМ машинууд бидний урьдчилан харж чадах ирээдүйд хамгийн эрэлттэй суваг хэвээр байна гэдэг нь тодорхой харагдаж байна” хэмээн тус компанийн менежмент хариуцсан захирал Доминик Хирш мэдэгдсэн байна.

Diebold Nixdorf компанийн танилцуулсан уг DN цувралын шинэ загварууд зарлагдсан даруйд дэлхий даяар 13 орны 18 банк, санхүүгийн байгууллагууд шууд нэвтрүүлж эхэлсний дотор BNP Paribas зэрэг олон улсын хэмжээний томоохон банкууд багтаж байгаа юм.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.