Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/16-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатар хотын хөрсний бохирдлыг бууруулах төсөл, гэрэл зургийн уралдааны шилдгүүд тодорлоо

А.Намуун, iKon.mn
2019 оны 9 сарын 16
iKon.MN
Зураг зураг

НИТХ, НЗДТГ, НБОГ-аас зургаадугаар сарын 10-наас наймдугаар сарын 10-ны хооронд хөрсний бохирдлоос сэргийлэх, доройтлыг бууруулах, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчинг бүрдүүлэхэд чиглэсэн “Хөрсний бохирдлыг бууруулах-шийдэл” төсөл, бүтээлийн уралдаан болон нийслэлийн хөрсний бохирдлын өнөөгийн бодит байдал гаргаж, иргэдэд “Хөрс хамгаалах” хандлагыг төлөвшүүлэх зорилгоор “Хөрс ба амьдрал" гэрэл зургийн уралдааныг тус тус зарлан зохион байгуулсан.

Гэрэл зургийн уралдаанд нийт 71 бүтээл ирүүлснээс:

  • Нэгдүгээр байрт Ж.Ганзоригийн ”Хогон дундах бидний ирээдүй” бүтээл
  • Хоёрдугаар байрт Б.Төрбатын “Хашгираан” бүтээл 
  • Гуравдугаар байрт В.Баттулгын “Чимээгүй хот” бүтээл
  • Тусгай байрт Д.Даваанямын “Хүний мөр”, Б.Рэнцэндоржийн “Манай хашаа сайхан байвал бусад нь хамаагүй”, Г.Өнөболдын “Бидний ирээдүй ямар орчинд тоглож байна вэ?”, Н.Түвшинтөгсийн “Байгаль бидний толь” бүтээлүүд тус тус шалгарлаа.

Гэрэл зургийн уралдааныг Монголын гэрэл зурагчдын холбоотой хамтран зохион байгуулсан юм.

Харин бүтээлийн уралдаанд ШУА-ийн хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич Ж.Тэмүүжингийн “Үнсэн үрэл” бүтээл шалгарсан бол удаах байрт “Эрин үе конскракшн” ХХК-ийн ариун цэврийн байгууламжийн шийдэл болох ”Хэрэглээ” бүтээл, гуравдугаар байрт “Байгальд ээлтэй хөгжил” ТББ-ын “Бөсгөсөн шохой” бүтээл шалгарлаа.

Мөн тус уралдаанд 14 төсөл ирснээс Баянзүрх дүүргийн 28-р хорооны иргэн С.Адъяабаатарын “Хогийн ургамал хог биш” төсөл нэгдүгээр байрт, Газарзүй–Геоэкологийн хүрээлэнгийн “Хог хаягдалгүй орчин” төсөл хоёрдугаар байрт, “Пластик центр” ХХК-ийн зөвлөх инженер Л.Санжаасүрэнгийн “Айл өрхийн ариун цэврийн байгууламжийг сайжруулах” төсөл гуравдугаар байрт тус тус шалгарчээ. 

Цаашид шалгарсан төсөл, бүтээлийг дэмжих, иргэд олон нийтэд сурталчилан таниулах ажлыг үе шаттай хэрэгжүүлж ажиллах болно.

 

Эх сурвалж: Нийслэлийн Байгаль орчны газар