Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/16-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Шинэ гүүрний нээлт болно

ikon.mn
2019 оны 9 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Сүхбаатарын талбайд 

11:00 цагт Иргэн төвтэй төрийн үйлчилгээ, хүүхэд хамгааллын жилийг тохиолдуулан хэрэгжүүлж буй “Хүүхэд Хамгааллын Явуулын Үйлчилгээ”-ний нээлт болно.  

Сүхбаатарын талбайд

11:00 цагт Монгол Улсын Засгийн газар хийсэн ажлаа танилцуулж, иргэдэд төрийн зарим үйлчилгээг нэг цэгээс үзүүлэхээр 2019 оны есдүгээр сарын 16-27-ны өдрүүдэд нээлттэй өдөрлөг зохион байгуулна. Өнөөдөр Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газрын “Нээлттэй хаалганы өдөрлөг” болно. 

Үндэсний мэдээллийн төвд

11:30 цагт: Ардын уран бүтээлчид Азийн ардын урлагийн их наадмын шүүгч Д.Одсүрэн болон бусад шүүгчдийн буруутай үйлдлийн талаар мэдээлэл хийнэ. 

Замын Цагдаагийн уулзварын гүүрэн гарц

12:00 цагт: Замын цагдаагийн уулзварын гүүрэн гарцны нээлтийн ажиллагаа болно.

БОАЖЯ-нд

12:00 цагт Дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдөр өнөөдөр тохиож байгаатай холбогдуулан БОАЖЯ, Озоны үндэсний албанаас хэвлэлийн хурал зарлаж байна. 

Блюмон Таур Норпе арт галлерейд

12:00 цагт Монгол Улс, БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулсан "70 агшин 70 түүх" гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийнэ.

АТГ-ын гадна

12:00 цагт "Монполимет" ХХК-ийн 10 тэрбум төгрөгийн зээлийг Монголбанк яагаад Эрсдлийн сангаараа хаах болов. Энэ асуудлаар УИХ-ын Ц.Гарамжавыг шалгуулахаар нэр бүхий хуульчид АТГ-т өргөдөл гаргана гэнэ. 

Дотоод хэргийн их сургууль

12:40 цагт: Монгол Улсын баатар, ахмад С.Лхагвадоржийн мэндэлсний 100 жилийн ойн арга хэмжээ болно.