Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/16-НД НИЙТЛЭГДСЭН

Улаан Үд хотын иргэд сонгуулийн дүнг эсэргүүцэж жагсав

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 9 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Ням гарагт ОХУ-ын Улаан Үд хотын оршин суугчид долоо хоногийн өмнө болж өнгөрсөн орон нутгийн сонгуулийн үр дүнг эсэргүүцэж жагсжээ.

Есдүгээр сарын 8-нд болсон сонгуулийн дараа энэ хотод хэд хэдэн удаагийн жагсаал цуглаан болоод байгаа. Эрх баригч Нэгдсэн Орос намын нэр дэвшигч, хотын даргын үүрэг гүйцэтгэгч Игорь Шутенков сүүлийн сонгуульд 52 хувийн санал авч ялалт байгуулсныг иргэд будлиантай, шударга бус болсон гэж үзэж байгаа юм.

Авсан саналын тоогоор хоёрдугаарт орсон коммунист намын нэр дэвшигч Вячеслав Мархаев сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ажээ.

Тэрээр энэ удаагийн сонгуулийг “миний оролцож байсан сонгуулиудаас хамгийн бохир, будлиантай сонгууль боллоо” гэж мэдэгдээд байна.

Санал хураалтаас хоёр хоногийн дараа Улаан Үд хотод иргэдийн анхны эсэргүүцлийн жагсаал болоход цагдаа нар хүчээр тараасан нь байдлыг хурцатгасан юм.

Мөргөлдөөний үеэр бэртэж гэмтсэн хэд хэдэн хүн эмнэлэгт хүргэгджээ.

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty