Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/14-НД НИЙТЛЭГДСЭН

Британийн боловсрол, соёл, спортын ‘’Inspire Me Festival’’ гурав дахь жилдээ болно

ikon.mn
2019 оны 9 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Их Британийн Элчин сайдын яам гурав дахь удаагаа ‘’Inspire Me Festival’’ боловсрол, соёл, спортын өдөрлөгийг энэ сарын 21-нд Үндэсний соёл амралтын хүрээлэнд байрлах ‘’White Rock Centre’’-д зохион байгуулах гэж байна. 

Тус өдөрлөг нь хэдийнээ залуусын хүсэн хүлээдэг арга хэмжээ болсон билээ. Энэ жил ‘’Pingu’s English’’, ‘’Cambridge Assessment International Education’’, “London Academy of Music and Dramatic Art” мөн “Anglia Examination”зэрэг хэд хэдэн боловсролын байгууллагууд Их Британи улсаас хүрэлцэн ирж байгаа юм. 

 

Энэ жилийн арга хэмжээний гол онцлог нь Британиас хүрэлцэн ирэх мэргэжилтнүүд залуусд зориулсан мэргэжил, карьерийн талаар сонирхолтой лекцүүд тавина. 

Мөн Их Британийн бүхий л шатны боловсролын мэдээллийг өгөх бөгөөд тэр дундаа хэрхэн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах вэ? IELTS-н шалгалт хэрхэн өгөх вэ? Монголд Британи сургалттай сургуульд хүүхдээ хэрхэн элсүүлэх вэ? зэрэг олон асуултанд мэргэжилтнүүд зөвлөгөө өгнө.

Их Британийн парламентийн гишүүн, Монгол-Британийн Худалдааны Тэнхимийн дарга Жон Гроган тус фестивальд оролцохоор ирж байгаа бөгөөд бизнесийн салбарынханд зориулсан яриа хийх юм.

Монгол улсад суугаа Британийн Элчин сайд ноён Филип Малон ‘’Inspire Me’’ фестивалийн талаар хэлэхдээ ‘’Бид ‘’Inspire Me’’ фестивалийг тэр дундаа Британийн боловсролын салбарыг онцлон сурталчилан тус арга хэмжээг зохион байгуулах болсондоо баяртай байна. Та Британид очиж суралцах эсвэл Монголдоо Британийн сургалтын хөтөлбөрөөр суралцахын алийг нь ч сонгосон манай улс олон улсад танигдсан чанартай боловсролыг танд олгох болно. Та манай фестивальд хүрэлцэн ирснээр Британийн боловсролын талаар дэлгэрэнгүй мэдээлэл аваад зогсохгүй олон сонирхолтой арга хэмжээнд оролцож, амтат хоол зооглон цагийг зугаатай өнгөрөөх боломжтой’’ хэмээн онцлов. 

 

Inspire Me Festival-н үйл ажиллагаанаас дурдвал: 

  • Британийн Их сургуулиудийн танилцуулга 
  • Их Британид сурах боломжийн талаар зөвлөгөө мэдээлэл 
  • Боловсрол, карьерийн талаарх лекцүүд 
  • Хэрхэн IELTS-н шалгалт өгөх талаар мэдээлэл
  • Британийн хоолны соёлын арга хэмжээ
  • Чивнинг тэтгэлгийн мэдээлэл 
  • Стэнд-ап комеди болон хамтлаг дуучдийн тоглолт
  • Рагби, крикет спортын булан 

Британийн соёл, боловсролтой холбоотой үйл ажиллагаанууд 09:00-17:00 цагийн хооронд тасралтгүй үргэлжилнэ. 

 

Британийн Элчин Сайдын Яам