Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/14-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-д есдүгээр сарын 11-ний өдрийн 9:11 цагт 9.11 жинтэй хүүхэд төржээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 9 сарын 14
iKon.MN
Зураг зураг

2001 оны есдүгээр сарын 11-нд Нью Йорк хотод гарсан террорист халдлагын 18 жилийн ой хэдхэн хоногийн өмнө тохиосон билээ.

Гэтэл энэ өдөр нэгэн онцгой ховор давхцал үүссэн байна. Ойн өдөр АНУ-ын Теннеси мужийн Мемфис хотын ойролцоо эмнэлэгт Кристина Браун охин мэндэлсэн юм.

Сонирхолтой нь энэ охин кесарево хагалгаагаар мэндлэхэд оройн 9:11 цаг болж байсан бөгөөд жинг нь хэмжиж үзэхэд яг 9 фунт, 11 унц (4.39 кг) байжээ.

Охины мэндэлсэн Methodist Le Bonheur Germantown Hospital эмнэлгийн сошиал хуудас ийм ховор давхцал болсныг зарласан байна.

Эмнэлгийн координатор Рачель Лафлин “Би 38 жил ажиллахдаа ийм зүйлтэй таарч байгаагүй. Энэ ховор давхцал бяцхан охиныг онцгой хүн болгож байна” гэж ярьжээ.

Кристина охины бие сайн байгаа тул хэдхэн хоногийн дараа гэртээ харина гэж эмнэлгийн захиргаа мэдээлсэн байна.

Эх сурвалж: CNN