2020/05/27
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,805.41₮
B30
УЛААНБААТАР
26°
|
B30
УЛААНБААТАР
17°
|
10°
B30
УЛААНБААТАР
|
20:00
S30
21°
21:00
S26
17°
22:00
S26
14°
23:00
S26
12°
00:00
S26
11°
01:00
S26
11°
02:00
S26
11°
03:00
S26
10°
04:00
S26
05:00
S26
06:00
S26
07:00
S26
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/09/13 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төрийн бүх байгууллагуудын хаягийг шинэчилнэ

ikon.mn
2019 оны 9 сарын 13
iKon.MN
Зураг

Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газраас барилгын гадна орчны аюулгүй байдал хэрхэн хангагдаж байгаа талаар хийсэн судалгааны талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Иргэдийн эрүүл аюулгүй байдлыг хангах зорилтын хүрээнд Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газраас “Барилга, замын ажил гүйцэтгэхэд иргэдийн аюулгүй байдлыг хангах ерөнхий шаардлага” гарын авлагыг эмхэтгэж  гаргасан байна.

Уг гарын авлагад барилгын талбайн түр хашаа, явган замын саравч, барилгын хамгаалалтын хаалт хашлага,барилгын хамгаалалтын хүрээ, авто замын хаалт, аюулгүйн ажиллагаааны тэмдэг тэмдэглээ, барилгын талбайн хог хаягдал, ачаа тээврийн үйл ажиллагааны аюулгүй байдлын ерөнхий шаардлагууд тусгагдсан аж.

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан Улаанбаатар хотод баригдаж байгаа барилгуудад энэхүү стандарт шаардлагыг хэрэгжүүлж, шинэчлэн сайжруулах үүрэг даалгавар өгсний дагуу холбогдох мэргэжлийн байгууллагууд хамтран үзлэг хяналтыг тогтмол хийж зөрчлийг арилгах, хэрэгжилтийг биелүүлж ажиллаж байна хэмээн Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын хэлтсийн дарга Б.Од-Эрдэнэ хэллээ. 

Мөн “Барилга, замын ажил гүйцэтгэхэд иргэдийн аюулгүй байдлыг хангах ерөнхий шаардлага”-ыг хангаж ажиллаагүй барилгын компани аж ахуйн нэгжүүдэд зохих арга хэмжээг авах юм байна.

Түүнчлэн Нийслэлийн 380 жилийн ойг тохиолдуулан төрийн бүх байгууллагуудын хаягийг шинэчлэх ажил хийгдэх талаар мэдээллээ.Төрийн байгууллагуудын гадна хаягийн самбаруудын 90 орчим хувь нь хууль журам, стандартад нийцээгүй, төрийн сүлд, соёмбыг буруу дүрслэх, өнгө загвар үсгийн хэмжээг баримтлаагүй зэрэг алдаатай байгаа аж. Энэ ажлын хүрээнд нийт гурван загварыг баталсан бөгөөд ирэх сарын 15-ны дотор бүх төрийн байгууллагуудад хаягаа шинэчлэх үүрэг өгчээ.

Хаяг шинэчилж буйтай холбоотойгоор тусгайлсан төсөв гаргаагүй, байгууллагууд өөрсдийн урсгал зардалд багтаан хийх юм.

 


Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс




2020 оны УИХ-ын сонгуультай холбоотой нэгдсэн мэдээ, мэдээллийг та манай “Сонгууль 2020” хуудаснаас аваарай!

x